ХАМГИЙН ӨРТӨГ ӨНДӨРТЭЙ ОЛИМПИЙН НААДАМ

2020-02-03  

Сочигийн өвлийн олимп буюу  22 дахь удаагийн наадам  нь Орос улсын Сочи хотноо 2014 оны 2 сарын 7-наас 2 сарын 23-нд зохион байгуулагдсан . Уг олимпод 88 улс орны 2873 тамирчин 15 спортын 98 тэмцээн уралдаанаар өрсөлдсөн байна.Анх Сочийн олимп 12 тэрбум ам.долларын төсөвтэй байсан ба 2013 оны байдлаар 51 сая хүрэх төлөвтэй болсон. Өмнөх Ванкуверын олимп 8 тэрбум ам.долларын төсөвтэй байснаас хэд дахин их болжээ. Төсөв өндөр болоход Сочийн авто зам, төмөр зам, цахилгаан станц зэрэг дэд бүтцийн байгуулалтын зардал голлон нөлөөлсөн. 2014 оны эцсийн тооцоогоор 1524 тэрбум рубль (49 тэрбум ам доллар) хүрсэн нь Бээжингийн олимпын зардал 44 тэрбум ам.долларыг давж хамгийн өртөг өндөр олимп болсон байна. Түүнчлэн Сочийн олимпын бэлгэ амьтан олимпын түүхэнд анх удаа нийтийн санал асуулгаар тодорсон. Тунаж үлдэж үлдсэн 10 амьтнаас 2011 онд албан ёсоор олимпын бэлгэдэл болон цагаан баавгай, цасны чандага, цасны ирвэс гурван амьтан нэрлэгджээ. Мөн Оросоос 225 тамирчин, АНУ-аас 230 тамирчин оролцож байгаа бол Канадаас 220 тамирчин хүч сорьсон байна. Сочи -2014 өвлийн олимпод 12 шинэ тэмцээн анхлан орсон. Тэдгээрийн дунд уран гулгалтын холимог багийн тэмцээн, эмэгтэйчүүд трамплинаас үсрэх зэрэг төрлүүд багтаж байсан нь үзэгчдийн сонирхлыг ихээхэн татсан. Хамгийн гайхалтай нь Медаль тус бүр 460-531 граммын жинтэй бөгөөд тус бүрийг нь үйлдвэрлэхийн тулд 18 цаг зарцуулагджээ. Диаметр нь 10 сантиметр байх энэ медалиуд хамгийн томд тооцогдож байсан. Олимпийн туршид 1300 медаль  гардуулжээ.

 

 

Э.Отгоо

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?