Рэйтингээрээ 14-д бичигдэж буй 21 настай София Кевин америкчуудын Их дуулгын цомыг үргэлжлүүллээ. Тэд 32 Их дуулгын 18-т нь түрүүлсэн байна. Энэ түрүүг авчирсан София Кевин анх удаагаа Их дуулгад түрүүлэв. - Би АНУ-д тѳрсѳн. Аав, ээж минь орос. Аав, ээж минь Орос оронд амьдрах аргагүй болсон тул АНУ-д дүрвэсэн гэдэг.Хэцүү амьдралаа надад ярьдаг. Ердѳѳ л, халаасандаа 300 ам.доллартай хил нэвтэрсэн гэдэг. Ээж минь жирэмсэн. АНУ-д ирснээс хойш 7 сарын дараа намайг тѳрүүлсэн. Америк мѳрѳѳдлѳѳр намайг хүмүүжүүлсэн. Ѳнѳѳдѳр Их дуулгад түрүүлсэн нь мѳрѳѳдлийн минь нэг хэсэг. Шараповагийн аав, миний аав хоёр адил. Хоёулаа л охидындоо багш нар. Намайг дутуу үнэлсэн байх. Би залуу үе гарч ирэх цаг болсон гэдгийг үлгэрлэсэндээ баяртай байна гэж София хэллээ.
София аваргын тѳлѳѳ тоглолтонд Испанийн Гарбинег хожиж аваргалав.
Т.Оргил