Коронавирусийн халдвар авсан байж магадгүй сэжигтэй тохиолдол Орхон аймагт бүртгэгдсэн. Тухайн иргэнийг аймгийн эмнэлэгт тусгаарлаж, шинжилгээнд хамруулж эхэлсэн.бөгөөд орхон аймгийн онцгой комисс хуралдлаа. Хуралдаанаар коронавирусын сэжигтэй тохиолдол илэрсэн иргэн У-г тусгаарлах шийдвэр гарлаа. Иргэн У нь халуураад байна гэсэн шалтгаанаар аймгийн эрүүл мэндийн төвд хандсан бөгөөд үзлэгийн явцад 36 хэмийн халуунтай буюу хэвийн байсан аж. Эмчтэй ярилцах явцад иргэн У нь БНХАУ-ын Ухань хотод тээвэрлэлт хийсэн тухай мэдээлжээ. Мөн онцгой комисс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг эрчимжүүлсэн. Иргэн У нь ямар нэгэн зовиургүй байгаа бөгөөд шинжилгээний дээжийг ХӨСҮТ-д илгээгээд байна. Шинжилгээний хариу 24 цагийн дараа гарна.
Э.Сувдаа