Ѳнгѳрсѳн оны 11-р сард Манчестер Сити багийг Ливерпүүлд хожигдоход тийм мэдрэмж анхлан тѳрсѳн. Одоо бол үнэн боллоо. Ливерпүүлийг гүйцэх баг байхгүй болсон. Английн аварга болох амаргүй. Тэр тусмаа дараалан гурав түрүүлнэ гэдэг бүтэшгүй зүйл мэт санагддаг. Манчестер Сити бол хоёр дараалан түрүүлсэн. Энэ жил хүснэгтийн хоёрт бичигдэж буй ч ѳрсѳлдѳгчѳѳ алдсан. Ѳѳрѳѳр хэлбэл Премьер Лигийн аваргын марафоноос хасагдсан. Гэхдээ Сити бол сайн баг. Сайн тоглогчтой. Сайн менежертэй. Ийм багийг талбай дээрээ 2:0-ээр хожно гэдэг гайхалтай.
Хоёр дараалан хожигдсон бидэнд ийм л ялалт үгүйлэгдэж байсан. Бид чадсан. Хожил бүр үнэтэй болж буй үе. Чухал гурван?оноогоо халааслахын хамт хүснэгтийн байрлалаа ч ялимгүй сайжруулж чадсандаа баяртай байна гэж Тоттенхэмийн босс Моурино тоглолтын тѳгсгѳлд онцоллоо .
Цэбэ