Нүүр   /  

ХЯТАДЫН КОКСЖИХ НҮҮРСНИЙ ИМПОРТ 74 САЯ ТОНН БОЛОВ

2020-02-07  

Өнгөрсөн онд Хятадын коксжих нүүрсний импорт 74.5 сая тонн болсон байна. Энэ нь өмнөх оноосоо 15 орчим хувиар өссөн дүн бөгөөд сүүлийн зургаан жилийн дээд хэмжээ юм. Блумберг Интеллеженсийн шинжээчид Хятадын коксжих нүүрсний импортыг 74.9 сая тонн болно хэмээн таамаглаж байсан юм. Харин Хятадын нийт нүүрсний импорт 299.7 сая тонн болж, зургаан хувиар өссөн байна. Арваннэгдүгээр сард коксжих нүүрсний импорт нь огцом нэмэгдсэн ч  12 дугаар сард огцом буурч  1.7 сая тонн болжээ. Үүний 1.57 сая тонныг нь Монгол Улс нийлүүлсэн байна.

Харин Монгол Улсын тухайд өнгөрсөн онд 36.8 сая тонн нүүрс экспортлоод байна.

 

 

Эх сурвалж: Эрдэнэс Таван Толгой ХК

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
1:1 2020-04-02
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?