ТѲГСЦОГТ: БИ ЯЛАХ БЭЛТГЭЛЭЭ БҮРЭН ХАНГАСАН

2020-02-08  

-Русселл бол гайхалтай тоглогч. Тэр таван удаа аваргалсан. Түүнийг би маш сайн судалсан. Миний хүсэн хүлээсэн тоглолт болох гэж байна. Би нэг л зүйлийг хэлье. Сонгодог бокс гэж юу байдгийг бид хоёр үзүүлнэ гэдэгт итгэж байна. Аваргын бүс минийх болох болно гэж Тѳгсцогт ѳѳрийн фэнүүддэн хандан хэллээ.

Одоогоор Тѳгсцогт мэргэжлийн боксын рингэнд 11 тулалдаж, 11 ялалт байгуулахдаа 9-ийг нь хүнд цохилтоор хугацаанаас нь ѳмнѳ дуусгасан байдаг.

АНУ-ын иргэн, хѳнгѳн жингийн таван удаагийн аварга Руссель 31 тулаан хийж, 30 ялахдаа 18-ийг нь хүнд цохилтоор тѳгсгѳсѳн. 2015 онд анх удаа аварга болсноос хойш жилдээ нэг л удаа аваргаа хамгаалах тулаанаа хийх болсон. Тэрбээр энэ удаа 2012 оны Олимпийн мѳнгѳн медальт Тѳгсцогттой нүүр тулна.

-Би олон талаар Монголын Хаан Тугаас илүү. Миний довтолгоо хүчирхэг. Нударга маань аянга мэт буудаг. Хурдаар асуудлыг ѳѳрийн талд шийдэж чадна гэж тооцоолсон гэж Руссель тоглолтын ѳмнѳ байр сууриа илэрхийллээ.

-Хэр хурдтай вэ, хэр түргэн сэтгэдэг вэ, санаагаа хэрхэн амжилттай хэрэгжүүлдэг вэ ? Энэ асуудлыг рингэн дээр хэн нь илүү шийдэж чадна, түүнд ялалт ирдэг. Би маш их бүтээлч сэтгэлгээтэй. Миний довтолгоог таашгүй. King Tug хичнээн сайн ч, тэр аваргын бүс авахын тулд намайг ялах ёстой. Ѳнѳѳдѳртѳѳ би хэнд ч ялагдашгүй хэвээр гэдгээ үзүүлэх болно гэж Гарру нэмж хэллээ

Би насаар залуу, илүү эрч хүч, хурдтай. Энэ бол миний давуу тал байх болно. Би зодооны урлагийг Русселаас илүү эзэмшсэн. Энэ бол Русселийг ялах миний гол зэвсэг байх болно гэж 27 настай, мэргэжлийн боксын рингэнд 12 дахь тулаанаа хийх гэж тэмүүлж буй Тѳгсцогт АНУ-ын хэвлэлд ярилцлага ѳгѳхдѳѳ онцоллоо. Америкийн мэргэжлийн боксын ертѳнцийг донсолгосон маш сонирхолтой тулаан болно гэж сэтгүүлчид бичиж байна. Тулаан ѳнѳѳ шѳнѳ буюу Монголын цагаар маргааш ѳглѳѳний 09.00 цагт Пенсилвиан мужийн Аллентаун спорт цогцолборт эхэлнэ.

 

Ц.ЭБЭ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?