Н.ТӨГСЦОГТ АНХНЫ ЯЛАГДЛАА ХҮЛЭЭЛЭЭ.

2020-02-09  

Монгол Улсын гавьяат тамирчин, 2012 оны Лондон Олимпын мөнгөн медальт, мэргэжлийн боксын тамирчин Н.Төгсцогт 12 дахь тулаанаа өнөөдөр хийлээ.

Н.Төгсцогт өмнө нь 11 тулалдахдаа 9-н ялалтыг хүнд цохилтоор, 2 ялалтыг шүүгч нарын шийдвэрээр ялж нэг ч хожигдолгүй байсан билээ. 

Тэгвэл өнөөдөр 12 дахь тулаанаа WBC холбооны 57 кг жингийн аварга Гари Расселл Жр-тай тулалдаж анхны ялагдлаа хүлээлээ. 

Түүний өрсөлдөгч болох WBC холбооны аварга Гари Расселл Жр нь 2015 оноос хойш WBC холбооны аваргын бүсийг эзэмшиж байгаа өрсөлдөгч бөгөөд нийт 30 тулалдаж 29 ялалт 1 ялагдалтай байсан бол өнөөдөр 31 дэх ялалтаа авч аваргаа хамгааллаа. 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Юм нэгээр дуусахгүй залуу минь урагшаа 2020-02-09
о цэрэнбат:тамирчиндаа баяр хүргьё 2020-02-09
Монгол:Mongoliin ner hundiig delhiin dawtsand tduuraituulj baigaa zaluuda amjilt husey 2020-02-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?