ГЕРМАНЫ ТИМО БОЛЛ ЕВРОП ТИВИЙН ЦОМЫН АВАРГАА ЗУРГАА ДАХЬ УДААГАА ХАМГААЛЛАА

2020-02-10  

Швейцарийн Монтреюкс хотод зохиогдсон шилдэг 16 тоглогч оролцсон 2020 оны Европийн цомын аварга шалгаруулах тэмцээнд ѳдгѳѳ 40 настай Тимо Болл харих болоогүй гэдгээ дахин баталж, долоодахь цомоо ѳргѳлѳѳ. Тэгснээрээ домогт аварга, Шведийн тоглогч Ян Увэ Валднерийн тогтоосон дээд амжилтыг давтлаа. Тэр дахин түрүүлбэл дээд амжилтыг эзэмшигч болно. Финалд 21 настай, Словенийн Дарко Жоржичтой тоглож, 4:1-ээр ( 8:11, 12:10, 11:5, 11:7, 11:9) илүүрхэн хожсоноор тэр Европ тивийн аварга тоглогч гэдгээ дахин нотоллоо. Тоглолтын эхний ѳргийг Дарко 11:8-аар хожсон ч, хоёрдугаар үед 12:10-аар Тимо Болл хожсоноор тоглолтын салхийг ѳѳр лүүгээ эргүүлж чадсан. Аажмаар тоглолтонд дасан зохицож, ѳѳрийнхээ тоглолтыг гаргаснаар дараалан гурав хожсон. -Тоглолтыг авах гэж нэлээд хугацаа зарцууллаа.Давуулалтыг нь таньж мэдэх гэж, довтолгооны хувилбарыг нь мэдрэх гэж байгаад эхний ѳргийг алдсан. Чадварлаг тоглогч юм. Эрсдэл гаргахыг огт хүсдэггүй нь тоглолтоос нь ажиглагдсан. Гэхдээ ѳндийж ирсэн бѳмбѳгийг маш хүчтэй цохидог онцлогтой. Тоглолт тун ойрхон ѳрнѳсѳн. Энгийн бѳмбѳгийг ч алдахад хүрч байлаа гэж Тимо Болл тоглолт болон ѳрсѳллѳгчѳѳ дүгнэлээ. -Ян Уве Валднерийн амжилттай зэрэгцлээ.Миний хувьд Валднер бол бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогчийн нэг. Би бол Европод тэргүүлэгч, харин Валднер бол Дэлхийд тэргүүлэгч тоглогч юм" гэж Валднерийн тухайд Тимо Болл ѳчлѳѳ. -Хамгийн анх удаа одоогоос 18 жилийн ѳмнѳ, 22 насандаа Белоруссийн Самсоновыг хожиж аваргын анхны цомоо ѳргѳж байсан. Голландын Роттердам хотод. Анхны аварга, анхны цом байсан учраас хэзээ ч мартагдашгүй сэтгэгдэл тѳрүүлсэн гэж Тимо Болл баярын сэтгэгдлээсээ хуваалцсан. Түүнд хожигдсон Словенийн 21 настай Дарко анх удаа мѳнгѳн медаль зүүж, харин хүрэл медалийг Австрийн Роберт Гардос 4:3( 9:11, 11:9, 11:9, 2:11, 8:11, 11:4, 11:9)- аар хожиж хүртсэн.

 

Э.Цэбэ

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Baagii:nas bol too gedgiig haruulj bn China d 39 nastai toglogch turuulsen mongold BEGZ bn evropt Timo boll bn 2020-02-11
саруул:ваав яасан мундаг юм бэ. 2020-02-12
zochin:aguu aguu hudulmur hvniig bii bolgonoo boloogvi bno Timo boll 2020-03-06
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?