ГУРВАН ТЭС СУМАНД 4,000 ГАРУЙ ХҮН ХУУЛЬ БУСААР ЧУЛУУ ОЛБОРЛОЖ БАЙНА

2020-02-12  

Өмнөговь аймгийн Гурван тэс сумын чулууны ченж иргэд БНХАУ-ын чулууны ченж нартай нийлж, улаан хас чулууг маш өндөр үнээр газар дээр нь худалдан авч байгаагаас үүдэн 2020 оны нэгдүгээр сарын 15-наас хойш давхардсан тоогоор 4,000 гаруй хүн цуглан,  улаан хас чулууны уурхай руу дайрч, хууль бусаар олборлолт явуулж байна. Эдгээр иргэдийг орон нутгийн ИТХ, Цагдаа, Онцгой байдлын газраас шаардлага хүргүүлж, газар дээр нь ирж тараасан ч иргэд буцаж ирж, хүч хүрэлцэхгүй байгаа талаар тус уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшигч “Баатарван транс”-ийн менежер мэдээлсэн байна. 

Гурван тэс сумын Засаг дарга О.Баттогтох: “Уурхайн талбай руу иргэд олгоороо дайрч, олборлолт явуулж байгаа нь үнэн. Бид цагдаа, онцгой байдлынхантайгаа хамтраад ч хүч хүрэлцэхгүй байв. Харин өчигдөр Өмнөгөвь аймгийн Засаг дарга шийдвэр гаргаж, өнөөдрөөс 20 хүнтэй нэмэлт хүч ирж байна. Тэгэхээр асуудал шийдэгдчих байх. Манай аймгийн хувьд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа”

 

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Тэсийнхэн:Сэтгүүлч шантааж Мандахбаярын нинжа Босоо хөх монголын нинжа орсон гэсэн 2020-02-13
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТОРГУУЛИА ТӨЛӨӨГҮЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛАХГҮЙ БАЙХ НЬ ЗӨВ ҮҮ?