Германы Бундеслигийн Херта Берлин баг өөрсдийн ахлах дасгалжуулагч 1990 оны ДАШТ-ний аварга, 1996 оны ЕАШТ-ний аварга Герман мэргэжилтэн Юрген Клинсманныг ажлаас нь халж байгаагаа зарлалаа. Өнгөрөгч арваннэгдүгээр сард Херта Берлин баг хуучин Тоттенхэм Хотспур, Интер Милан, Баейрн Мюнхен зэрэг топ багуудын довтлогч асан өдгөө 55 настай Юрген Клинсманныг улирал дуустал багийнхаа ахлах дасгалжуулагчаар томилсон билээ. Гэвч тэрбээр ийнхүү арван долоо хоногийн дараа ажлаа өгч байна. Юрген Клинсманны хувьд Херта Берлин багийг дасгалжуулахаас өмнө 2011-2016 онуудад АНУ-ын эрэгтэй хөлбөмбөгийн шигшээ багийг дасгалжуулж 2014 онд Бразил улсад зохион байгуулагдсан хөлбөмбөгийн ДАШТ-нд оролцож байсан.
Э.Отгоо