ХЕРТА БЕРЛИН БАГЫН ДАСГАЛЖУУЛАГЧ АЖЛАА ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

2020-02-12  

Германы Бундеслигийн Херта Берлин баг өөрсдийн ахлах дасгалжуулагч 1990 оны ДАШТ-ний аварга, 1996 оны ЕАШТ-ний аварга Герман мэргэжилтэн Юрген Клинсманныг ажлаас нь халж байгаагаа зарлалаа. Өнгөрөгч арваннэгдүгээр сард Херта Берлин баг хуучин Тоттенхэм Хотспур, Интер Милан, Баейрн Мюнхен зэрэг топ багуудын довтлогч асан өдгөө 55 настай Юрген Клинсманныг улирал дуустал багийнхаа ахлах дасгалжуулагчаар томилсон билээ. Гэвч тэрбээр ийнхүү арван долоо хоногийн дараа ажлаа өгч байна. Юрген Клинсманны хувьд Херта Берлин багийг дасгалжуулахаас өмнө 2011-2016 онуудад АНУ-ын эрэгтэй хөлбөмбөгийн шигшээ багийг дасгалжуулж 2014 онд Бразил улсад зохион байгуулагдсан хөлбөмбөгийн ДАШТ-нд оролцож байсан.

 

 

Э.Отгоо

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?