Дархан-Уул аймгийн Онцгой комиссын шийдвэрээр баар, караоке, спорт заал, бүжиг, фитнесс төвийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ныг хүртэлх хугацаанд хаахаар болжээ. Энэ хугацаанд зочид буудлууд архи, согтууруулах ундаа зарах, үйлчлүүлж буй иргэдийг гаднаас архи, согтууруулах ундаа авч оруулахгүй байх асуудалд хяналт тавих, дэлгүүр худалдааны төвүүдийг 18.00 цагаас хойш иргэдэд архи, согтууруулах ундаа зарж борлуулахыг тус тус хориглох шийдвэрийг гаргасан байна. Түүнчлэн Орхон аймгийн комисс хуралдаж мөн адил шийдвэр гаргажээ. Түүнчлэн үйлчилгээний байгууллагууд амны хаалтгүй хүнд үйлчлэхгүй байхаар болжээ.
Э.Сувдаа