РОББИНС: МЭДЭЭД СУУХ БОЛ ХАНГАЛТГҮЙ, ҮЙЛДЭЛ ИЛҮҮ ЧУХАЛ

2020-02-13  

1. Жинхэнэ удирдагч гэж хэн бэ? Асуудлыг ойлгоход цагийнхаа 5%-ийг зарцуулдаг, шийдвэрлэхэд 95%-ийг хүнийг хэлнэ.

2. Амьдрал хэзээнээс ѳѳрчлѳгдѳх вэ? Шийдвэрээ гаргаж, үйл хөдлѳлд орж эхэлсэн цагаас л өөрчлөлт эхэлнэ.

3. Амьдралын утга учир юу юм бэ? Энэ бол ямар нэгэн зүйл ѳѳртѳѳ авах ойлголт огт биш. Харин эсрэгээрээ хэн нэгэн буюу, бусдад ямар нэгэн зүйл өгѳх, бэлэглэх юм. Ѳѳрѳѳр хэлбэл хүртэгч биш, хүртээгч байхад оршино.

4. Анхаарлаа тѳвлѳрүүлж сур. Энэ маш чухал. Ингэж чадсан хүмүүс амжилтанд хүрдэг. Бүр ѳѳрсдѳѳ ч тѳсѳѳлж байгаагүй тэр амжилтанд хүрдэг.

5. Уурлаж, уцаарлахаас зайлсхий. Та маш богино хугацаанд, бүр 30 секунд уурлаж болно. Гэхдээ уурласан сэтгэлийн уур амьсгал Таны бие, сэтгэлээс тийм ч амар гардаггүй. Энэ хор нь таны сэтгэлд 5 цагаас илүүтэйгээр оршиж байдаг.

6. Таны ирээдүй ямар байх ёстой вэ? Ѳѳдрѳг, дэвшилттэй байх ёстой. Ѳнгөрсөнтэйгээ ижил байж болохгүй. Ѳѳрѳѳр хэлбэл ѳнгѳрсѳн цаг үеийн чинь амьдралаас Таны ирээдүй огт ѳѳр байх учиртай.

7. Залхуу хүн гэж бий юу? Үгүй. Залхуу хүн гэж байдаггүй. Урамшил авдаггүй, түлхэц нѳлѳѳгүй зорилго л хүнийг залхуу мэт харагдууллдаг.

8. Жинхэнэ шийдвэр гэж юуг хэлэх вэ? Энэ бол шинэ үйлдэл. Хэрэв энэ үйлдэл ажиглагдахгүй бол та шийдвэр гаргаагүй байна л гэж ойлго.

9. Бясалгах, үйлдэхийн ялгаа юу вэ? Амьдралдаа юу хийх ёстойг мэдэгч нар олон. Гэвч тун цѳѳхѳн хэсэг нь юу хийхээ мэддэг. Мэдээд гараа хумхиад суух нь хангалтгүй. Үйл хөдлөл чухал.

10. Ѳѳрийн асуудлыг бусад зүйлтэй бүү хутга. Таны эрхэлж буй ажил таны л бизнес. Ваны орлого бол таны л бизнесийн сонголтын үр ѳгѳѳж. Энэ бол дэлхийн эдийн засгийн асуудал огт биш.

11. Та яавал аугаа хүн болох вэ? Хамгийн гол нь хийж буй ажил мэргэжилдээ дурлах. Ийм хүмүүс л аугаа хүмүүс болох сууриа дэвсдэг.

12. Амьдралаа яаж удирдах вэ? Үүнийг хүн бүр хүсдэг. Тэгэхийн тулд өдөр тутмын амьдралаа хянах .Нэг ѳдрийн амьдрал биднийг ѳѳрчлѳхгүй, нѳлѳѳлѳх ч үгүй. Харин ѳдѳр тутмын үйлдэл, хандлага, сэтгэлгээ, бүтээл бидний амьдрал ямар байхад алгуур ч гэсэн нѳлѳѳлдѳг.

13. Зорилгодоо яагаад хүрдэггүй вэ, зарим нэгэн? Тоотой хэдхэн хүн зорилгодоо хүрдэг. Дийлэнх нь хүрч чаддаггүй. Гол, бүр цорын ганц шалтгаан нь тэдний төвлөрч чаддаггүйд оршдог. Зорилгодоо хүрч чадаагүй хүмүүсийн дийлэнх нь урсгалаар амьдрахыг эрхэмлэжээ.

14. Асуудал муу зүйл гэж үү? Эсрэгээрээ. Туршлагагүй хүмүүс тулгарах аливаа асуудлыг муу зүйл гэж хүлээж авах нь бий. Асуудал эргэлт авчирч байдаг. Ѳѳрийгээ дайчлахад түлхэц ѳгдѳг. Асуудлын ачаар бид өсөн дэвжиж, ахиж байдаг.

15. Хугацаагаа товло. Энэ бол таны хѳгжил дэвшлийн нэгэн түлхүүр болно. "Аяндаа болох биз, хэзээ нэгэн цагт хийнэ " гэх бодлоо орхих хэрэгтэй. "Хэзээ нэгэн цагт хийнэ гэдэг бодол санаа агуулбал, таныг мухардал л тосно гэсэн үг. Ѳѳрѳѳр хэлбэл Та хаашаа ч хѳдлѳхгүй буюу, хий хоосон эргэсээр л байх болно

16. Та ѳѳрийгээ дайчил, зорилгоо ѳѳрчил. Хэвийн амьдралаа эргэж хар. Ѳнѳѳдрѳѳрѳѳ л ѳѳрийгээ буруу хязгаарла. Та тэгэж чадахгүй, ѳдѳр бүр хийдэг зүйлээ л үргэлжлүүлэн хийсээр байх юм бол , түүнээс хүртэж байснаасаа хэтрэхгүй.

17. Юу хийхээ яаж мэдэх вэ? Зарим хүн юу хийхээ мэдэхгүй байна гэдэг. Товчилж хэлэхэд, ѳѳрийн сайн мэддэг зүйлээ хий.

18. Таашаалыг юу гэж ойлгох вэ? Эрхэлсэн ажил мэргэжилдээ чин сэтгэлээсээ ханддаг хүн л жинхэнэ аз жаргалыг мэдэрч, амьдралаас таашаалыг мэдэрнэ.

19. Яавал амжилтанд хүрэх вэ? Нэг хялбар зам бий. Амжилтанд хүрсэн хүнийг олж дагах. Энэ бол амжилтанд хүрэх дѳт зам.

20. Халамж, хайр гэж юу вэ? Энэ хоёр бол маш чухал ойлголт. Та бидний амьдралд хамгийн сайнаар нѳлѳѳлѳх дуусашгүй эх үүсвэр юм.

21. Мѳрѳѳдлѳѳ яаж бодитой болгох вэ? Зорилгоо тодорхойлох. Энэ бол хүсэл мөрөөдлөө биелүүлэх, бодит болгох хамгийн эхний алхам.

22. Амжилттай хүмүүс яаж харьцдаг вэ? Тэдний асуулт маш тодорхой. Тиймээс хүссэн хариултаа олж авдаг.

23. Амьдралаа гайхалтай болгоход үлгэрлэн дуурайх хүнтэй байх нь эерэг нѳлѳѳ үзүүлдэг. Тиймээс шүтэн биширдэг, үлгэрлэн дуурайх хүнтэй байх нь амьдралаа ѳѳрчлѳхѳд тусалдаг. Биширдэг хүнээ дуурайн хүндэл.

24. Эхлээд хүмүүст тусал. Туслах тусам илүү их хариу ирнэ.

25. Цаг ямагт ѳѳрийгѳѳ хѳгжүүлж, улам боловсронгуй болго. Бүр зогсолтгүй. Ингэж байж Та хүсэл мѳрѳѳдѳлдѳѳ хүрч, амжилтын оргилд гарна гэж зѳвлѳлѳѳ Тѳгсгѳл; Дэлхий дахинаа бизнесийн ухааны топ сургагч гэж тооцогддог Тони Роббинсийн нэг сая ам.долларын үнэ бүхий лекцээс иш татав.

 

 

Э.Отгоо

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?