Нүүр   /  

АЛТАЙ ХОТДОО ОРЧИН ҮЕИЙН ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БИТҮҮ ТӨВ БАРИНА

2020-02-14  

''Алтай нутгаа хөгжүүлье'' ТББ-ын тэргүүн Д.Ариунболдтой цөөн хором ярилцлаа.

Алтай нутгийн минь унаган хүү тавтай сайхан өвөлжиж  байна уу ? Нутаг орон,  уул усаа эргэж тойрч явна уу?

Нам тайван даа. Ойрд суурин байна. Ер нь нутаг орноороо нилээн явсан. Бараг бүх сумдаар УИХ-ын гишүүнтэйгээ, тухайн үеийн аймаг орон нутгийн удирдлагатай  хамт хэд хэдэн удаа тойрсон шүү. Гол нь аймаг орон нутгаа хөгжүүлэхэд  яг юу хийвэл үр өгөөжтэй байх, ямар бодлого төлөвлөгөө гаргах  талаар  ард иргэдтэй уулзан  санал бодлыг  сонсож  судалгаа хийж явлаа. Ингээд “ Алтай Нутгаа Хөгжүүлье “ ТББ –аа байгуулаад ажиллаж байна. Аав, ээжид минь алтан амь хайрласан, амин заяатай нутаг болохоор бие сэтгэл минь Алтайдаа тэмүүлж  нутаг орныхоо хөгжил дэвшилд  тодорхой хувь нэмэр оруулах юмсан л гэж бодох юм. Би Улаанбаатар хот дахь “Говь-Алтай аймгийн нутгийн зөвлөл”- ийн тэргүүлэгчээр олон жил ажиллаж байна.

 ''Алтай нутгаа хөгжүүлье'' ТББ ойрын зорилго, хэтийн төлөвлөгөө юу байна? 

Манай ТББ “Эрүүл,  Ажилтай,  Орлоготой, Алтайчууд “ гэсэн уриатай. Алтайчууд маань эрүүл саруул  байж, Алтай нутгийнхаа  хөгжилд гар бие оролцож хувь нэмрээ оруулна гэж боддог. Иймээс аймгийнхаа ихэнх сумдаар эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нартай хамт явж  иргэдэд эрүүл мэндийн иж бүрэн үзлэг, шинжилгээ хийлгэлээ. Мөн аймагтаа ажлын байр шинээр бий болгож, ая тухтай цэвэр орчинд худалдаа үйлчилгээ явуулах орчин нөхцөл  бүрдүүлэх зорилгоор Алтай хотдоо худалдаа үйлчилгээний орчин үеийн  шинэ төв барихаар зорьж, газрын зөвшөөрлөө авч барилгын иж бүрэн зураг, төслөө хийлгээд хашаагаа барьсан  байгаа.

Чихэнд чимэгтэй сайхан мэдээ сонсогдож байна, Манай аймаг  шиг хөхөө өвлийн хүйтэнд  ил задгай гадна талбайд худалдаа үйлчилгээ явуулдаг аймаг бараг байхгүй байх шүү. Ажлын явц хэр байна, ашиглалтанд хэзээ орох билээ ?

Уг нь УИХ-ын гишүүн Ш. Раднаасэд, аймаг орон нутгийн удирдлагуудтай ярьж зөвлөлдөн  хуучин нисэхийн урд талд байгаа газарт  хоёр давхар, хоёр худалдааны  битүү шинэ төв, зочид буудал, биеийн тамирын заал барихаар төлөвлөж шийдвэрлэсэн юм. Бүх зөвшөөрөл нь ном журмын дагуу өмнөх засаг даргын  үед гарсан. Бид  барилгын ажлаа 2019 оны наймдугаар сард эхэлж 2020-оны дөрөвдүгээр сард ашиглалтанд оруулахаар төлөвлөн  барилгын бүх зураг төсөл бэлэн болж, барилга барих газраа тог цахилгаанаа  татсан. Гэтэл аймгийн одоогийн удирдлага  энэ ажлыг явуулахгүй элдэв саад тотгор,  хориг саад тавьж зогсоосон.

Ямар  үндэслэлээр зогсоосон билээ?

Эхлээд нисэхийн аюулгүй байдалд саад болно гэсэн шалтаг хэлж  зогсоосон  тул бид Иргэний Нисэхийн Ерөнхий Газарт хандсанаар нисэхийн аюулгүй байдалд саад болохгүй гэсэн дүгнэлт гарсан. Гэтэл одоо болохоор газар олгох зөвшөөрөл нь хууль бус хэмээн цуцалж захирамж гаргасан тул шүүхэд гомдол гаргасан. 

Нутаг сэтгэл гаргаж аймаг орондоо гурваас дөрвөн тэрбумын санхүүжилт бүхий хувийн хөрөнгөөр ийм том бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж байхад хориг саад хийж гацаадаг...Ямар ашиг сонирхол байгаа юм  бол доо гайхаад л  байна даа. 

Мэдэхгүй дээ. Уг нь  худалдааны төв барих газрыг 2012-2016 оны аймгийн ИТХ-ын шийдвэрээр орон нутгийн хэрэгцээнд авч аймгийн үе үеийн Засаг даргын мөрийн хөтөлбөр болон аймгийн МАН-ын мөрийн хөтөлбөрт ч  туссан байдаг юм билээ. Орчин үеийн шаардлага хангасан худалдаа үйлчилгээний битүү шинэ төв баригдаж ашиглалтанд орсноор 200-гаруй ажлын байр шинээр бий болж, дулаан тохилог , эрүүл ахуйн шаардлага хангасан ая тухтай  орчинд иргэд үйлчлүүлэх боломж бүрдэх юм. Мөн худалдаа,  үйлчилгээ эрхлэгч нарт барилгыг  өөрийнх нь өртөгөөр зарах буюу хямд үнээр урт хугацаанд түрээслэх зорилго тавьж байгаа. Түүнээс ашиг олж, бизнес хийх зорилго тавиагүй юм.   Алтай нутгийн унаган  хүүгийн хувьд Алтан нутагтаа сэтгэлийн их өртэй гэж боддог  шүү. 

- Санаж явбал бүтнэ дээ. Сайхан сэтгэлийн үзүүрт тос гэдэг...

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?