БНХАУ-д коронавирусээр халдварласан нийт хүний тоо 66400 давж, 1523 хүн нас барсан бол 8096 хүн эдгэрсэн байна. Халдварын тохиолдол Хубэй мужид хамгийн их буюу 54.4 мянган тохиолдол бүртгэгдсэнээс 1457 хүн нас барсан бол 4774 хүн эдгэрчээ. Түүнчлэн баасан гарагийн байдлаар Бээжин хотод коронавирусээр халдварласан хүний тоо 372 байснаас 80 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан талаар БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Төрийн хороо мэдэгджээ.
Э.Сувдаа