МОНГОЛ УЛСАД КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР ИЛРЭЭГҮЙ

2020-02-18  

БНХАУ–д  шинэ төрлийн коронавирусийн халдвар дэгдэж дэлхийн 25 улсад тархасны улмаас олон хүний амь эрсдэж онц ноцтой нөхцөл байдал үүсээд байгаа билээ. Манай улсын тухайд халдварын эрсдэл өндөр бүсэд байгаа бөгөөд уг халдвар манай улсад тархах вий гэх айдас иргэдийн дунд байна. Тэгвэл шинэ төрлийн коронавирусийн халдвар манай улсад орж ирээгүй. Ганц нэг сэжигтэй тохиолдол илэрсэн бөгөөд тэдгээр иргэдийг тэр даруйд нь тусгаарлаж шинжилгээнд хамруулсан бөгөөд шинжилгээний хариу сөрөг гарсан. Энэ талаар өдөр ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээллэж байгаа. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр "2020 оны хоёрдугаар сарын 16-нд тусгаарлагдсан нэг тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсан. хоёрдугаар сарын 17-нд буюу өчигдөр ХӨСҮТ-д гурав, Говьсүмбэр аймагт хоёр сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан байна. Түүнчлэн түүхий загас идсэн өгүүлэмжтэй иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан  Замын-Үүдэд тусгаарласан иргэдийг 14 хоног наашаа хот руу явуулахгүй байх Засгийн газрын шийдвэр хэрэгжиж байгаа.

 

Т.Хуншагай

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?