ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ӨРӨӨНД ХҮНИЙ АМЬ ЭРСЭДСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ

2020-02-19  

Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан 30 настай Б гэгч бүсгүй өөрийнхөө эзэмшлийн автомашинд ил харагдах шархгүй нас барсан байна.

Тодруулбал: Засаг дарга В.Ренчиндорж тухайн  өдөр орлогчийнхоо төрсөн өдрийг, тамгаа гардаж аваад удаагүй байгаа тамгын газрын даргынхаа шинэ ажлыг мялааж байсан бөгөөд архидалт болох үед Засаг даргаас гадна Засаг даргын орлогч Я.Эрхэмбаяр, тамгын газрын дарга н.Отгонбаяр нар хамт байсан гэх мэдээлэл бий. Тухайн өдөр талийгаач эмэгтэйг гэртээ байхад нь дуудаж ирүүлсэн бөгөөд Говь-Алтай аймгийн Засаг дарга Талийгаач Б-г  өмнө нь ажлаа өгөхийг шаардаж байсан гэх мэдээллийг албан бус эх сурвалжууд мэдээлж байна.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч М.Мөнхшүр: Говь-Алтай аймгийн эрх бүхий албан тушаалтнууд хэрэг гарсан шөнө ЗДТГ-ын байранд архидан согтуурсан байж болзошгүй нөхцөл үүсч, шалгаж байгаа юм байна. Хэрэв хөл хорио хязгаарлагдсан үед бөөгнөрөл үүсгэсэн нь тогтоогдвол холбогдох албан тушаалтнуудад арга хэмжээ авна . Талийгаач Б-гийн нас барсан шалтгааныг тодруулахаар Шүүх эмнэлгийн байгууллага ажиллаж эхэлсэн бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй хэмээлээ.

 

О.Гоо-Оюун

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Алтай:Төрийн ордны аллагын процедур хөдөө шилжжээ 2020-02-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ 6 САРААР ЧӨЛӨӨЛСӨН ШИЙДВЭР ЗӨВ ҮҮ?