КЛОПП: АТЛЕТИКО БАГИЙН ХѲГЖѲѲН ДЭМЖИГЧДИЙГ АНФИЕЛД ЦЭНГЭЛДЭХДЭЭ УРЬЯ

2020-02-20  

Хариу тоглолтын билет авч чадах Атлетико Мадрид багийн хѳгжѳѳн дэмжигчдийг Анфиелд цэнгэлдэхэд хэрхэн хѳгжилдѳхийг хармаар санагдлаа. Хѳгжѳѳн дэмжигчдийн сэтгэл хѳдлѳл, дэмжлэг гэдэг маш чухал. Ѳнгѳрсѳн тоглолтонд тэд битүү байсан. Гэхдээ хариу тоглолт Англид, манай цэнгэлдэхэд болно. Хариу тоглолтыг би маш нааштайгаар тѳсѳѳлж буй. Ѳѳрийн цэнгэлдэх хүрээлэнд тоглоно гэдэг маш давуу талтай. Энэ тухай би ѳмнѳ нь ч хэлдэг байсан. Мадридад бид 0:1-ээр хожигдсон. Гэхдээ ялагдаагүй. Энэ бол эхний тоглолт. Эхний үе ч гэж хэлж болно. Одоо хоёрдугаар үеийг ѳѳрийн талбайд, үзэгчид, хѳгжѳѳн дэмжигчдийнхээ хүчтэй түрлэг, дэмжлэг, хүрээлэлд хийх болно. Эхний үеийн тоглолтын дүн бол Ливерпүүлийн хувьд асуудал биш. Атлетико багийн хѳгжѳѳн дэмжигчид хэрхэн хѳгжиж байхыг царайнаас нь харсан. Одоо манай гудамжинд баяр цэнгэл ирэх болно. Ингэж Ливерпүүл багийн босс Юрген Клопп Английн хэвлэлд ярилцлага ѳгѳхдѳѳ онцоллоо.

 

Цэбэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?