Нүүр   /  

ДАРХАН ХОТЫН “ОНЫ ОНЦЛОХ ХҮН”-Ц.БАТТОГТОХ

2020-02-20  

Билгийн тооллын ХVII жарны Шороон гахай жилийн Дархан Уул аймгийн “ОНЫ ОНЦЛОХ ХҮН”-ээр Мандах их сургуулийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн захирал Ц.БАТТОГТОХ тодорсон байна. Ц.Баттогтох нь Мэдээлэл зүйн багш нарын улсын олимпиадын 4 удаагийн аварга, 4 мөнгөн медаль, 3 хүрэл медальтай. Мэдээлэл зүйн алгоритмын хичээлийн заах арга зүйг боловсронгуй болгон системчилж, заах арга зүйгээ Улаанбаатар, Орхон, Дархан-Уул аймгийн нийт 500 гаруй багш, сурагч, оюутнуудад зааж түгээн дэлгэрүүлсэн, Мэдээлэл зүйн алгоритмын 1000 бодлоготой вэб сайтыг 10 дахь жилдээ амжилттай ажиллуулж 21 аймгийн багш, сурагчдын хүртээл болгожээ.

Мөн өгүүлбэртэй бодлого бодох “Дугуйн арга”, “Хүснэгтийн арга” гэсэн хоёр шинэ аргачлалыг боловсруулж Дархан-Уул аймаг төдийгүй Улаанбаатар хот, Хэнтий, Сэлэнгэ, Дорнод, Булган аймгийн 20 гаруй сургуулийн багш, 3000 гаруй сурагчдад “сургалтаа амжилттай зохион байгуулсан байна. Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын санаачилгаар Боловсрол, Соёл урлагийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран Дархан-Уул аймгийн 6 дугаар ангийн сурагч, бага ангийн багш нар гэсэн хоёр ангиллаар Арифметикийн анхдугаар уралдааныг Дугуйн арга сэдвийн хүрээнд амжилттай зохион байгуулсан. Энэхүү уралдаанд нийтдээ 18 сургуулийн 1500 гаран сурагч, 300 гаран багш амжилттай оролцсон байна. Хүүхэд залууст суралцах таатай орчинг бүрдүүлэхээс гадна оюутан, сурагчдаа амжилт өөд итгэл төгс уриалан дуудаж, өөрийн биеэр үлгэрлэж чадсаны тѳлѳѳ "ОНЫ ОНЦЛОХ ХҮН” -ээр Мандах их сургуулийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн захирал Ц.БАТТОГТОХ-ыг шалгаруулж, урамшууллаа. Энэхүү нэр хүндтэй шагналыг Дархан уул аймгийн Иргэдийн Тѳлѳѳлѳгчдийн хурлын дарга Г.Эрдэнэбат гардуулж баяр хүргэлээ. 

 

Т.Хуншагай

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
amarganaa:sain bagsh 2020-02-20
Иргэн :Сайн багш. Хөдөлмөрч ...хүн шүү 2020-02-20
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?