Нүүр   /  

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА РЭНЦЭНДОРЖИЙГ ХАЛЛАА

2020-02-21  

Энэ тухай мэдээллийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ ѳнѳѳдѳр ѳглѳѳ. -Говь-Алтай аймгийн Засаг даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх захирамжид Ерөнхий сайд гарын үсэг зурсан. Ажлын байрандаа архидан согтуурахгүй байх Засгийн газрын тогтоолыг зөрчсөн нь тогтоогдсон. Тиймээс Засгийн газрын тогтоолыг зөрчсөн гэдэг үндэслэлээр хариуцлага хүлээлгэсэн. Өөртэй нь холбогдоход үүнийгээ хүлээн зөвшөөрсөн. Дараагийн Засаг дарга томилогдох хүртэл орлогч нь үүрэг гүйцэтгэнэ. Хүн нас барсан тухай асуудлаар нь мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Цагдаагийн байгууллагаас мэдээлж байгаагаар бол хамгийн багадаа 14 хоногийн хугацаа орох юм байна. Засгийн газрын зүгээс үүнд оролцох боломжгүй. Тиймээс ёс зүйн хариуцлагыг нь хүлээлгэсэн гэж ЗГХЭГ-ын дарга Оюун-Эрдэнэ мэдээллээ.

Хамтдаа унах уу, хамтдаа ѳндийх үү? МАН-ынхан.

 

Цэбэ

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:Ухаантайхан л амьдармаар юм даа албан тушаал мөнхийн биш гэдгийг санаж яв цүнх баригч нар дамаандаа одоо 2020 оны сонгуулын дараа төрийн албыг цэвэрлэх болсон байна. Монгол сайн илүүдээгүй харин дутаж байна. 45-аас дээш насны төлөв түвшин шуналын сэтгэлээ нь тайлагдсан хүнийг дэвшүүлэх хэрэгтэй. 2020-02-21
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?