ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ШИГШЭЭ БАГИЙГ ХОЛБОО УЛСЫН ТѲСВѲѲС САНХҮҮЖДЭГ БОЛОВ

2020-02-22  

 Монголын Үндэсний шигшээ багийн албанд олимпийн 9, паралимпийн 7 нийт 16 спортын төрөл дээр харьяалагдаг байсан бол шинээр 6 шигшээ баг нэмэгдлээ. Уран гимнастик, ширээний теннис, шатар, тэшүүр, биатлон, 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг тэдэн дээр нэмэгдэж, Үндэсний шигшээ баг нийтдээ спортын 23 төрөлтэй болов. Монголын Биеийн Тамир Спортын газрын дарга Шаравжамц дээрхи шинээр нэмэгдсэн 6 холбооны тѳлѳѳлѳл болох уран гимнастик, ширээний теннис, шатар, тэшүүрийн холбооны удирдлагуудыг хүлээн авч, “Токио-2020” зуны олимпийн наадам, “Бээжин-2022” өвлийн олимпийн наадамд оролцох баг тамирчдад санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээг үзэглэлээ. Ингэснээр дээр дурдсан спортын төрлийн шигшээ багийн тамирчид гадаад дотоодын тэмцээн уралдаан, хамтарсан бэлтгэл цугларалт зэрэгт оролцох зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх болж байна. ЗГХА-БТСГ-ын дарга Ц.Шаравжамц;- "Монголын баг тамирчдыг олимпийн болон олимпийн бус төрөл гэж ялгалгүйгээр спортын төрөл бүрт, тамирчин болгонд улсын дэмжлэг туслалцааг жигд хүртээмжтэй байлгах зорилгоор Үндэсний шигшээ багийг өргөжүүллээ. Шигшээ багт шинээр багтсан спортын холбоод, тамирчдадаа улсаас олгож буй боломжийг бүрэн дүүрэн ашиглаж, амжилтаа ахиулахыг хүсье гэж хэллээ. -Монголын ширээний теннисний холбоо ѳмнѳ нь 1960-66, 1986-88 онд Улсын шигшээд багтдаг байсан. Миний бие 1986-88 онд улсын хоёрдугаар шигшээ багийн гишүүнээр сонгогдож, тухайн үеийн ханшаар сарын 260 тѳгрѳгийн цалинтай тамирчин болж байсан түүхтэй. Холбоо маань гурав дахь удаагаа Үндэсний шигшээ багт багтлаа. Ингэснээр шигшээ багийн 2 дасгалжуулагч, эрэгтэй, эмэгтэй 6 тамирчин цалинжина. Мѳн гадаад дотоодын тэмцээн уралдаанд оролцох зам, байрны зардлыг хариуцаж эхэлнэ. Тамирчдын нуруунаас санхүүгийн ачааг авч хѳнгѳлснѳѳр амжилтандаа анхаарах сайхан нѳхцѳл бүрдэх юм гэж Монголын Ширээний Теннисний холбооны ерѳнхий нарийн бичгийн дарга С .Галбадрах .Control.mn сайтад тодруулга ѳгѳхдѳѳ онцоллоо.

Ц.ЭБЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
СУДЛААЧ:Bayr hurghie ee!!! SHIREENII TENNISNII HOLBOO SAYN AJILLAJ BAYGAA SHUU!!! 2020-02-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?