ОЙРЫН ИРЭЭДҮЙД МОНГОЛ ОХИН НОМИН ДЭЛХИЙД ЦАХИУР ХАГАЛНА

2020-02-23  

 

 Шведэд амьдарч буй 15 настай Номин охин сүүлийн дѳрвѳн жил дараалан Шведийн ѳсвѳр насны аварга болсон байна. Сүүлийн жилүүдэд Унгар, Чех улсад зохиогдсон ѳсвѳр насны аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд Швед улсыг тѳлѳѳлѳн оролцож, баг болон хосын тѳрлѳѳр медаль хүртэж, амжилт нь ахисаар.. Хамгийн сүүлд, хоёрдугаар сард Чехийн нээлттэй тэмцээнд оролцож, шигшээ 16-д Японы шигшээ багийн тамирчин Мива Харимототой таарч, хожигдон уг тэмцээнийг орхисон аж. Тэрбээр энэ ѳдрүүдэд Шведийн Орево хотод үргэлжилж буй Ѳсвѳр, залуу насны аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд амжилттай оролцож байна. - Тэмцээн гурав дахь ѳдрѳѳ үргэлжилж байна. Олон улсын шүүгч Бямбаагийн хамт Монголоос энэ тэмцээнийг шүүхээр ирсэн. Ѳмнѳ нь сонсож байсан монгол охиныхоо тоглолтыг харлаа. Монгол охин Номиноор бахархах сэтгэл тѳрлѳѳ. Дѳнгѳж 15 настай ч, аль хэдийн Шведийн топ-10 эмэгтэй тоглогчийн нэг болжээ. Мэргэжлийн тамирчин тѳрж байна. Шведэд аав, ээж, дүүтэйгээ ажиллаж, амьдарч буй учир тус улсын иргэншилтэй болжээ . - Багаасаа теннисээр хичээллэсэн. Аав минь намайг хот, хѳдѳѳгүй даган явж, байнга дэмждэг гэж Номин охин хэлсэн бол;- Ядрахыг үл мэднэ дээ. Тэмцээн их болно. Долоо хоног алгасахгүй шүү. Охиноо дагаад л яваад л байна шүү дээ, ядрахаа ч мэдэхгүй гэж аав Баасан нь шүүгч Дамдинбаярт дурссан байна.

Баруун гараас: Олон улсын шүүгч Баярмаа, Шведийн ѳсвѳр насны аварга Номин, ОУ-ын шүүгч Дамдинбаяр

Номингоо охин хосын тѳрѳлд

Мива Харимото бол Дэлхийд гарч ирж буй залуу одын нэг

Бархас, Баасан нарын гэр бүл монгол шүүгч нарыг гэртээ хүлээн авав.

 

Ц.ЭБЭ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Zochin:Ядаж шүүгчийнхээ нэрийг зөв бич л дээ. Эмэгтэй шүүгч нь Бямбажав гэдэг шт. Яаж бичихээрээ бодохоороо Баярмаа болгочдын бэ??!!!! Хариуц****гүй мэдээлэлгүй мэдээ бичих юм 2020-02-23
а:Охиных нь нэрийг Номингоо биш Номин гэдэг дшээ сайн мэдээлэл хүргэж байж зөв үнэн бодит мэдээ хүргээч дээ 2020-02-23
Оогоо :Бархастаа болон охинд нь амжилт хүсье. Удам дагаж бгаа юм бна даа. Манай 13 ын теннисчид сайн бсан шүү 2020-02-23
Kkk:Зургийг нь харж байж л ямар спортын тамирчин болохыг нь мэдлээ. Ккк мэдээлнээ гэж... 2020-02-23
Нямка:Монгол охиндоо спортын өндөр амжилт хүсье 2020-02-24
kkk-d handah ni :Teneg malaa medeenii nuuren zurag ni oilgomjtoi bgazde tsaana ni tennisnii shiree bgag harahgui bnu 2020-02-24
zochin. :neeree zurgiig ni harj bj medlee. orshilgui l bichih yumaa. 2020-03-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?