2018 онд Гүрж улсын Батуми хотод, Дэлхийн шатрын 43 дугаар олимпиадад Их мастерын эхний нормоо биелүүлж байсан У.Насанжаргал яг хоёр жилийн дараа, ѳѳрийнхээ төрсөн өдрөөр Их мастерын 3 дахь нормоо биелүүллээ. ФИДЕ мастер У.Насаржаргал нь Серби улсад энэ ѳдрүүдэд зохиогдсон GM Round Robin Third Saturday 128 тэмцээнд түрүүлсэн юм. Тэгснээр Насанжаргал нь Их мастерын 3 дахь нормоо биелүүлж, Монгол улсаас тѳрсѳн тав дахь эрэгтэй Их мастер боллоо.
У.Насанжаргал Их мастер нь дархан аварга Б.Бат-Эрдэнэ, аварга Оюунболд нарын адил Хэнтий нутгаас шатарчны гараагаа эхэлсэн байна
Ц.ЭБЭ