Гоолын салхийг Вижналдум хагалсан.
Хожлын гоолыг Мане оруулав.
Ингэснээр Ливерпүүл дараалан 43 тоглолт ялагдалгүй урагшилж байна. Хэдийгээр эхний гоолыг Ливерпүүл оруулсан ч 54 дэх минутанд 1:2-оор хожигдож явсан. Салахын 69 минутын гоол оноог тэнцүүлж, 81 дэх минутанд Мане гоолдсоноор Ливерпүүл хожлыг " сугалж" авсан гэж хэлж болно. Тэд Английн Премьер Лигт дахин хоёр тоглолты хийсний дараа гуравдугаар сарын 07-нд талбай дээрээ Испанийн Атлетико Мадрид багийг хүлээн авна. 0:1-ээр хожигдсоны хариу тоглолт хийнэ. - Санаа зовох зүйлгүй. Бид юу чаддагаа харуулаад ѳгнѳ гэж Клопп хэлж буй ч, Атлетико бол Барселона-гаас ч амаргүй баг гэдгийг хѳгжѳѳн дэмжигчид мэднэ
Ц.ЭБЭ