Монгол улсын эрүүл мэндийн яамнаас БНСУ-д коронавирусын халдвар авсан Монгол иргэний талаар мэдээлэл гаргалаа.
Уг мэдэгдэлд: БНСУ-н Сөүл хот дахь Монгол Улсын Консулын газарт Намьяанжү хотын захиргаанаас Монгол Улсын иргэн 35 настай "О" тус хотын эмнэлэгт хүнд өвчний улмаас эмчлэгдэж байгаад өнөөдөр 17:40 цагт нас барсан тухай мэдээллээ.
Монгол Улсын Гадаад харилцааны яамны албан мэдээнд иргэн "О" элэгний хатуурлын улмаас эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд орох гэж байсан байна.
Түүнээс 2 дугаар сарын 23-нд авсан шинжилгээгээр коронавирус эерэг гарсан мэдээлэл байна.
Талийгаачтай хамт ойрын 6 хүн байсан бөгөөд тэдгээр иргэдээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй байна.
гэж мэдэгджээ.