БУСАНД БОЛОХ ДЭЛХИЙН АШТ-ИЙГ ХОЙШЛУУЛЛАА

2020-02-26  

 

 Солонгосын Бусан хотноо ирэх сарын 22-29-ны ѳдрүүдэд зохиогдохоор бэлтгэж байсан багийн ширээний теннисний ДАШТ-ийг 3 сарын хугацаагаар хойшлуулах шийдвэрийг Олон улсын Ширээний Теннисний Холбооноос зарлалаа. Солонгосын Ширээний Теннисний Холбоо, Бусан хотын удирдлага, Олон улсын Ширээний Теннисний холбоо, Солонгосын Хана банкны удирдлагууд Солонгост гарсан коронавирус эрчимтэй дэгдэж буйд дүгнэлт хийж, ДАШТ-ийг 2020 оны 6-р сарын 21-28 -ныг хүртэл хойшлуулах нэгдсэн шийдвэрт хүрлээ. Тамирчид болон хѳгжѳѳн дэмжигчдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс ДАШТ-ийг ийнхүү хойшлуулж, улмаар ажиглалтаа үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдлээ. -Монгол улсын зүгээс тус Дэлхийн АШТ-нд Лхагвасүрэн, Билэгт, Тэмүүлэн, нарын эрэгтэй, Болор-Эрдэнэ, Ундрам, Балжинням нарын эмэгтэй тамирчид бэлтгэлээ хангаж буй. Энэхүү шийдвэрийг хүлээн авч, Бусан луу зорчих билетээ цуцлууллаа гэж МШТХ-ны ерѳнхий нарийн бичгийн дарга С.Галбадрах Control mn сайтад мэдээллээ.

Ц.ЭБЭ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?