Маргааш , үүрийн 04.00 цагт Английн аварга Манчестер Сити Испанид зочилж, Реал Мадрид багтай Аваргуудын Лигийн хасагдах шатны эхний тоглолтыг хийнэ. -Бид нэг л зорилготой Мадридыг зорьж ирсэн. Хожих. Чадахгүй бол Манчестер Сити сүрйчээ гэж хѳгжѳѳн дэмжигчид шуугих болно. Реал Мадрид бол Европын хүчирхэг баг мѳн. Сүүлийн жилүүдэд Аваргуудын Лигт таван удаа түрүүлсэн баг түүнээс ѳѳр байхгүй. Харин бид сүүлийн таван жил шигшээ наймаас урагш алхсангүй. Уржнан Ливерпүүлд, ноднин Тоттенхэмд хожигдож, Аваргуудын Лигийг гунигтайгаар орхисон. Ѳнгѳрсѳн жил Английн Премьер Лигт түрүүлээд ч тайвшралыг олж чадаагүй. Энэ жилийн хувьд бид Английн Премьер Лигт түрүүлэхээс ѳнгѳрсѳн учир ганцхан Аваргуудын Лигт л анхаарлаа тѳвлѳрүүлнэ гэж Манчестер Сити багийн хагас довтлогч, Бельгийн шигшээ багийн тоглогч Де Бруйн Телеграфт ярилцлага ѳгѳхдѳѳ онцоллоо.
Манчестер Сити багийн хожих магадлалыг 40 хувь гэж мэргэжилтнүүд үнэлжээ.
Де Бруйн бол Манчестер Ситигийн талбай дээрх удирдаач. Тэр одоогоор хамгийн олон гоолын дамжуулалт ѳгсѳн тоглогчийн үзүүлэлтийг тэргүүлж буй.
Ц.ЭБЭ