ХӨВСГӨЛ АЙМАГТ ХОЁР ИРГЭНИЙГ ТУСГААРЛАЖЭЭ

2020-02-27  

Хөвсгөл аймагт хоёр иргэнийг ажиглалтын байдлаар тусгаарласан байна. Одоогоор хоёр иргэний биеийн байдал хэвийн, халдварын шинж тэмдэг илрээгүй ч халдварын эрсдэл өндөртэй тул тархвар судлалын үйл ажиллагааны хүрээнд тусгаарлалт хийж байна. Тусгаарлагдсан иргэн С энэ сарын 20-нд Пусанаас Улаанбаатарт онгоцоор ирж хотод эгчийндээ нэг хоноод 21-нд автобусаар Мөрөн суманд ирсэн. Харин иргэн Б дугаар сарын 12-нд Улаанбаатараас - Сөүл - Улаанбаатар чиглэлийн онгоцны нисгэгчээр ажилласан бөгөөд энэ сарын 19-21-нд дээрх чиглэлд дахин нислэг үйлдэж 22-нд өөрийн хувийн машинаар Хөвсгөлд ирсэн байна.

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?