ГВАРДИОЛЛА: ТОГЛОЛТ ХАРААХАН ДУУСААГҮЙ

2020-02-27  

Манчестер Сити багийн дасгалжуулагч Гвардиолла, Реал Мадрид багийн дасгалжуулагч Зидан нар анх удаа учраа таарч, Манчестер Сити Зиданы багийг талбай дээр нь 1:2-оор буулгалаа. -Шүүгчийн алдаа тоглолтын хувь заяаг эргүүллээ. Бид 1:0-ээр хожиж явсан. Тэрхэн алдаа бидний тоглолтыг эвдсэн. Жесус 78 дахь минутанд гоолдож, 83 дахь минутанд Бруйн торгуулийн цохилтоор харьцааг 1:2 болгосон. Улмаар 86 дахь минутанд Серхио Рамост улаан хуудас ѳгч талбайгаас хѳѳсѳн. Энэ бүхэн нь бидний ялалтыг гар дээр минь булаасантай ижил гэж Зидан тоглолтын тѳгсгѳлд дүгнэж хэллээ. -Бид ганцхан зорилготой ирсэн. Түүнийгээ биелүүллээ. Гэхдээ тайвширч болохгүй. Хариу тоглолт 14 хоногийн дараа Англид болно. Хожлоо ялалт болгож баталгаажуулах шаардлагатай. Аваргуудын Лигт сул баг таардаггүй. Аваргын цомыг ѳргѳе гэвэл Европын шилдэг баг Барселона, Байер Мюнхэн зэрэг бүх багийг ялах хэрэгтэй болно. Манчестер Сити баг үүнийг л хүсэж байна гэж Гвардиолла хэллээ

Аугаа тоглогч Зидан, аугаа дасгалжуулагч Гвардиолла нар.

-Гвардиоллаг би сайн мэднэ. Хүндэтгэдэг. Энэ бол алт шиг мэргэжилтэн. Дэлхийн хамгийн сайн дасгалжуулагчийг нэрлэ гэвэл, би эргэлзэхгүйгээр ГВАРДИОЛЛА гэж хэлнэ гэж тэрбээр тоглолтын ѳмнѳ Телеграфт ярилцлага ѳгѳхдѳѳ онцолсон.

 

Цэбэ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?