САРРИ ХҮНДХЭН ДААЛГАВАРТАЙ УЧИРЛАА

2020-02-27  

Хариу тоглолтоо тэр амжилтанд хүргэж чадах уу? Анх удаа Аваргуудын Лигийн шигшээ 16-д шалгарч үзсэн Францын Лион баг эхний шалгалтаа "сайн "дүнтэй ѳглѳѳ. Тэд Италийн аварга Ювентус багийг ѳѳрийн талбай дээрээ хүлээн авч анхны ялалтаа 1:0-ээр байгууллаа. -Роналдод боломж олгохгүйг зорьсон. Ювентус баг ганц Роналдо биш ч гэсэн тийм л тактикийг сонгосон нь зѳв байлаа гэж Лионы дасгалжуулагч хэллээ. Харин Ювентус баг энэ Аваргуудын Лигт түрүүлэхийн тулд 35 настай Роналдог Реал Мадрид багаас ѳндѳр үнээр худалдаж авсан. Челсигээс дасгалжуулагч Сарри урьж ирүүлсэн. Энэ дасгалжуулагч, тоглогч хоёр нэг л даалгавартай. Ювентус баг сүүлийн 5 улирлын 4-т нь шилдэг наймд үлдэж байсан. 1996 оноос хойш Аваргуудын Лигт түрүүлж үзээгүй. Тэгтэл эхний тоглолтдоо 1:0-ээр хожигдсон зэрэг нь асуудлыг улам бүр хүндрүүлж, супер од Роналдо, дасгалжуулагч Сарри нарыг хүнд дарамтанд оруулж байна гэж Европаньюс -д дурджээ. 

31 дэх минут. Тусарт гоолдож багтаа тэргүүлэл авчирсан баярт мѳч.

Супер од Роналдогийн баг Лионы хаалганд ганц ч цохилт хийж чадсангүй тоглолтыг ѳндѳрлѳлѳѳ.

Бид дэндүү удаан, яст мэлхий шиг хѳдѳлцгѳѳлѳѳ. Айлын багийн шахалтанд түрэгдэж , ѳѳрсдѳѳ бѳмбѳгѳѳ барьж чадсангүй. Хурдаар бид ялагдлаа. Хариу тоглолтонд нѳхцѳлийг тэд биш бид тавих болно гэж Сарри тоглолтыг дүгнэнгээ ирэх тоглолтын тактикаасаа цухуйлгав.

 

Цэбэ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?