Эхний тоглолт ѳндѳрлѳсѳн. Бид 1:2-оор хожлоо. Хоёр долоо хоногийн дараа хариу тоглоно. Тэгэхээр тоглолт хараахан ѳндѳрлѳѳгүй байна гэсэн үг. Баярлах цаг болоогүй байна. Гэхдээ хол явах нэг баг байна. Энэ бол Манчестер Сити. Ямар ч хүчирхэг багийг бид даван туулж чадна. Реал Мадрид бол хүчирхэг, тийм амархан хожигдох баг биш. Тоглолт болохоос 10 хоногийн ѳмнѳѳс бид Реал Мадрид багийг судалсан. Тэдний тоглолтыг задалж шинжилсэн. Хамгаалалт нь жигд биш гэдгийг судалж мэдсэн. Түүнд үндэслэж довтолгооныхоо тактикийг боловсруулсан. Довтлох орон зай бий гэдгийг харсан. Цѳмѳлж болно гэдгийг тоглолтоороо үзүүллээ гэж Гвардиолла Sportexpress-д ярилцлага ѳгѳхдѳѳ хэллээ.
Дэлхийн хамгийн ѳндѳр үнэтэй Гвардиолла дасгалжуулагч.
Цэбэ