Форбес сэтгүүл Оросын хамгийн ѳндѳр орлоготой тамирчнаар теннисчин Шараповаг нэрлэлээ. Сүүлийн 10 жилд Шарапова 197,8 (нэг зуун ерэн долоон сая ) ам.долларын орлого олжээ. Түүнээс 39 саяыг нь уралдаан тэмцээний шагналд авсан байна. Түүний ѳмнѳ АНУ-ын эгч дүү Серена болон Винус Уйльямс нар орсон байна.
Шарапова. АНУ-д амьдардаг. Мельдони хэрэглэсэн нь тогтоогдсон учир тоглох эрхээ хоёр жил хасуулсан Шараповагийн спортын амжилт, орлогод нь шууд нѳлѳѳлсѳн. Тоглохоо больсон учир Адидасаас ѳгсүүлээд хэд хэдэн компани олон саяын рекламын гэрээгээ цуцалсан. Жилийн ѳмнѳѳс талбайдаа эргэж ирсэн ч, хуучин формондоо орж чадахгүй л байгаа.
Ц.ЭБЭ