Ватфорд талбай дээрээ эхний үеийг давамгайлсан.Эхний хагаст Ватфордын хаалганд ердѳѳ ганц цохисон нь Юрген Клопп Премьер Лигт дасгасжуулагч хийж буй цагаас хойш хоёрдахь удаагаа тохиолдлоо гэсэн маш муу статистик үзүүлэлт. Гэсэн хэдий ч нэгдүгээр үе 0:0-ээр ѳндѳрлѳсѳн. Харин сүүлийн хагаст Ватфорд давамгайлж, гурван гоолыг Алиссоны хаалганд шигтгэсэн. Гоолын салхийг сенегал довтлогч Сарр нээж, тѳдѳлгүй нэмж, тѳгсгѳлийн цэгийг багийн ахлагч Трой Дани хатгаснаар Ливерпүүлийн ялагдалгүй цувралыг таслан зогсоож чадлаа.Ливерпүүлийг хожсоноор Ватфорд доошоо унах ангалаас холдож, 17-р байр луу дэвшив. - Бид хожигдохдоо 3 гоол алдав. Байж боломгүй үзүүлэлт ч хүлээн зѳвшѳѳрѳхѳѳс ѳѳр арга алга. Багт алдаа, сул тал байгаг илчилллээ гэж оны шилдэг хамгаалагч Ван Дик хэллээ. Ийнхүү 28 дахь тойрогт ялагдсанаар Премьер Лигийг нэг ч хожигдолгүйгээр түрүүлэх мѳрѳѳдѳл нь биелсэнгүй. Дээр нь 2019 оны нэгдүгээр сараас хойш 44 тоглолт дараалан хожигдолгүй явсан цуврал нь тасарлаа.
Сарр. Бас нэгэн сенегал тоглогчийн нэр алдар мандаж эхэллээ.
Цэбэ