С.ГАЛБАДРАХ: МОНГОЛЫН ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ ТЕННИСЧИД ОЛИМПИЙН ЭРХИЙН ТѲЛѲѲ ѲРСѲЛДѲНѲ

2020-03-03  

Токио-2020 зуны олимпийн ширээний теннисний ганцаарчилсан тѳрѳлд оролцох эрэгтэй, эмэгтэй эрхийн тѳлѳѳ ѳрсѳлдѳхѳѳр Монголын Ширээний теннисчид тун удахгүй Тайландын Бангкок хотыг зорих гэж байна. - Олон улсын Ширээний Теннисний Холбооноос Зүүн ѳмнѳд Азид эрэгтэй, эмэгтэй нэг нэг эрхийг нэмж олгосон. Энэ эрхийн тѳлѳѳ Монгол, Макао, Хойд Солонгосын баг ѳрсѳлдѳнѳ. Эрх авах тэмцээний тов зарлагдсан. Ирэх сарын дундуур Тайландад болно. Монгол улс эрэгтэй, эмэгтэй шилдэг хоёр теннисчинээ илгээнэ. Эрэгтэйчүүдийн хувьд Макао, Хойд Солонгосын тамирчдыг хожих тун хүндхэн даалгавар учирсан. Хойд Солонгос хоёр эмэгтэй, нэг эрэгтэй эрхээ халаасалсан. Тиймээс эрэгтэй эрхээ гүйцээхийн тѳлѳѳ ирэх нь мадаггүй. Эмэгтэйчүүдийн хувьд Макаотой таарна. Гэхдээ Макао бол гурван жилийн ѳмнѳх Макао биш болсныг харгалзах хэрэгтэй. Холбооны зүгээс маргааш сорилт хийж, эрх авах тэмцээнд оролцох шилдэг дѳрвѳн тамирчнаа тодруулна гэж холбооны ерѳнхий нарийн бичгийн дарга С.Галбадрах Control.mn-д мэдээллээ.

 

Э.Цэбэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Хурд клуб:Олимпын наадамд орох эрх аваад ирээрэй.амжилт хүсьё 2020-03-06
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?