“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХАМТ ОЛОН ХӨВГҮҮДЭД ОРД ЦАГААН ӨРГӨӨ БЭЛЭГЛЭЛЭЭ

2020-03-05  

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат ах дүү Ө.Азбаяр, Ө.Азбилэг нарт иж бүрэн тавилга бүхий өргөө цагаан гэрийг шинийн наймны Билэгт сайн өдөр барьж бэлэглэлээ. 2019 оны шилдгээр шалгарсан салбарын хамт олон уг ажлыг санаачилж, хэрэгжүүлсэн бөгөөд хоёр хүүгийн талийгаач ээж нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д ажиллаж байсан юм.

Бөхийн спортоор амжилттай хичээллэж байгаа мундаг хөвгүүдийг өвөө эмээ нь өсгөн хүмүүжүүлж байгаа аж. Компанийн Салбарын удирдлага болон сумын ИТХ-ын дарга Г.Бацмаа нар өргөө цагаан гэрийг хоёр хүүд хүлээлгэн өгч, цаашдын амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, хичээл сурлагадаа шамдан суралцахыг захилаа.

Ө.Азбилэг хүү, “Хайрт ээжийнхээ хамт олонд маш их баярлалаа. Онц сурч, сайн хүн болно, ирээдүйд "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн ажилтан болно” гэж ярилаа.

 

Эх сурвалж: Эрдэнэс таван толгой хк 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
УИХ-ЫН ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙГ ХОЙШЛУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?