ТОКИО-2020 ЗУНЫ ОЛИМПИД ОРОЛЦОХ МОНГОЛ ТЕННИСЧИД ХЭН БЭ?

2020-03-07  

Image result for ширээний теннис монгол

Тайландын нийслэл Бангкок хотод Токио-2020 зуны олимпид оролцох ширээний теннисчидийг шалгаруулна. Тус тэмцээнд Монголоос улсын хошой аварга Б.Баярмагнай, улсын дѳрвѳн удаагийн аварга Э.Лхагвасүрэн нар эрэгтэйгээс, улсын аварга Болор-Эрдэнэ, улсын аваргын мѳнгѳ, хүрэл медальт, спортын мастер Б.Должинзуу нар эмэгтэй теннисчидээ тѳлѳѳлѳн оролцохоор болсныг холбооны ерѳнхий нарийн бичгийн дарга С.Галбадрах зарлалаа.

Олон улсын ширээний теннисний холбооноос Токио-2020 зуны олимпод Монгол теннисчид оролцох боломжтой. Нэн даруй эрэгтэй, эмэгтэй хоёр тамирчныхаа нэрсийг ирүүлнэ үү ? гэж мэдэгдсэний дагуу Монгол улсынхаа үе үеийн шилдэг теннисчидийн дунд сорилт хийж дүнгээ гаргалаа. Эрэгтэй, эмэгтэй 16 шилдэг теннисчид дѳрвѳн хэсэгт хуваагдаж, шигшээ наймд гарч ирсэн нь тойргоор тоглох журмаар олимпод оролцох эрхийн тѳлѳѳ тоглох тамирчид тодорсон. Эрэгтэйгээс улсын хошой аварга Баярмагнай, Лхагвасүрэн нар тус бүр 7 хожил авч эрчүүдийг, эмэгтэйчүүдээс Болор-Эрдэнэ 8 хожил(Нэг хожигдол), Должинзуу 7 хожлоор (хоёр хожигдол) тус тус тэргүүллээ. Тамирчид бэлтгэлээ базааж, ирэх сарын 8-16-ны ѳдрүүдэд олимпийн эрхийн тѳлѳѳ ѳрсѳлдѳнѳ гэж С.Галбадрах тодотголоо

Саяхан Катарт болсон Олон Улсын Ширээний Теннисний Холбооны стратегийн хуралд оролцоод ирлээ. Тус хуралд оролцох үеэр Азийн Ширээний Теннисний Холбооны удирдлагуудтай уулзаж байхдаа Монголын ширээний теннисчдэд Токио зуны олимпод оролцох эрх байгааг тандаж мэдсэн. Тэр нь Тайландад болох эрхийн тѳлѳѳ тэмцээн юм. Манайхан очоод нэмэргүй гэж үздэг байж болох. Гэхдээ монгол теннисчин Токио зуны олимпод оролцоно гэдэг сайхан мэдээг дуулгая. Яагаад гэвэл Зүүн Ѳмнѳд Азийн аварга, арслангууд бүгд эрхээ авсан байна. Хоёр эрхийн тѳлѳѳ Хойд Солонгос, Монгол, Макао ѳрсѳлдѳх болно. Хойд Солонгос нэг эрх авсан учир нэг эрхийн тѳлѳѳ нэг л тамирчин ирүүлнэ. Харин Макао улс нь Олимпийн хорооны жинхэнэ гишүүн биш учир тамирчнаа оролцуулах боломжгүй. Энэ утгаар нь авч үзвэл үлдсэн нэг эрхийн тѳлѳѳ Б.Должинзуу, Болор-Эрдэнэ нар ѳрсѳлдѳх болж байна. Ѳѳрѳѳр хэлбэл монголын эмэгтэй теннисчид тун удахгүй Токио зуны олимпод оролцох эрхээ баталгаажуулна. Харин эрэгтэйчүүдийн хувьд ганц эрхийн тѳлѳѳ Хойд Солонгос, Монгол, Макао ѳрсѳлдѳнѳ. Макао автоматаар хасагдахаар Солонгос, Монголын теннисчидийн хооронд тэмцэл ѳрнѳнѳ. Энэ бол хүндхэн даалгавар. Ямар ч гэсэн Монголын Ширээний Тенгисний 60 жилийн ойгоор Монгол теннисчин анх удаа Олимпод оролцох боллоо гэж Ширээний Теннисний Холбооны Удирдах Зѳвлѳлийн гишүүн Д.Галсанбуян Control.mn-д Катараас үүрч ирсэн аяны богцоо задлахдаа тодотголоо.

Улсын аварга Болор-Эрдэнэ. Дарханд болсон УАШТ-ээс хүрэл, Дорноговьд зохиогдсон УАШТ-ээс алт, Ѳвѳрхангайд зохиогдсон УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн ѳсѳж яваа ирээдүйтэй теннисчин охин. Тэр Олимпийн эрхийн сорилтын тѳлѳѳх тэмцээнд спортыг мастер Ундрамд бүдэрч, бусдыг нь хожсоноор нэгээр шалгарсан.

Гартаа цохиур барьж буй нь спортын мастер Должинзуу.- Сорилтонд шалгарах нэг теннисчин бол Должинзуу гэж дэргэд нь зогсох улсын аварга Дэлгэрмаагийн хэлснээр Болор-Эрдэнийн хамт Тайландыг зорьж, олимпод хэн оролцохоо шийднэ. Дарханд болсон УАШТ-ээс мѳнгѳ, Дорноговьд зохиогдсон УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн шилдэг тоглогчийн нэг. Ширээний теннисний сургуульд Хятад улсад суралцаж байсан түүхтэй. Болор-Эрдэнийн хамт шигшээ багийн гишүүн.

Баярмагнай, Лхагвасүрэн нар Тайландыг зорьж, Олимпийн эрхийн тѳлѳѳ?ѳѳр хоорондоо ѳрсѳлдѳнѳ.

- Ѳмнѳ нь 2000 оны Сиднейн олимпод оролцох эрхийн тѳлѳѳ одоогоос 20 жилийн ѳмнѳ Гонконгт тоглож байсан. Азийн томчууд болох дэлхийн аварга Ма Линтай нэг хэсэгт тоглож байсан. хорин жилийн дараа дахин эрхийн тѳлѳѳ тоглох боломж олдлоо. Хүндхэн тоглолт хийлээ. Улсын аварга Билэгт, Тѳрболд, Энхсайхан, дэд мастер Сэр-Од нар хэсгээсээ шалгарч чадаагүй гэхлээр ямар их ѳрсѳлдѳѳнтэй байсныг илтгэнэ гэж улсын хошой аварга Баярмагнай хэллээ.

Бүх зүйл гэнэтхэн болж ѳнгѳрлѳѳ. Нэг ѳдѳр Холбооноос биднийг дуудаж ийм нэгэн боломж гарсныг танилцуулаад, нѳгѳѳдѳр нь сорилт хийсэн. Маш тулгамдуу. Анх холбооноос 8 тамирчдын дунд сорилт хийх зар тарсан боловч, 16 тамирчин оролцсон. Олимпийн эрхийн тѳлѳѳ тоглох эрхийг авах гэдэг ямар хүнд болохыг бүгд мэдэрлээ. Тоглолт бүр эцсийнх байлаа. Хожигдвол, ялагдал хүлээж байсан. Анх удаа олимпийн эрхийн тѳлѳѳ тоглох болсондоо сэтгэл ѳндѳр байна. Ийм боломж гаргасан МШТХ, тэр дундаа Галсанбуян ахдаа талархал илэрхийлье. Монголын ширээний теннисчид түүхийн шинэ хуудсыг нээх босгон дээр ирлээ гэж улсын 4 удаагийн аварга Лхагвасүрэн Control.mn мэдээллийн сайтад сэтгэгдлээсээ хуваалцлаа.

 

Э.Цэбэ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Наранцацрал:Залуу тамирчдадаа амжилт хүсье. Та нар чаднаа 2020-03-09
ойн савдаг:Ширээний тенисний тэмцээнд оролцох ямар хэрэгтэй юм бэ. Цаана чинь тахал өвчин тархсан байгаа. Хар тахал эх орондоо тээгээд ирвэл цөөхөн хүнтэй эх орон чинь хэцүүдэх биш үү. 2020-03-09
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?