БЭГЗИЙГ ШАЛГАРНА ГЭЖ БҮГД ХЭЛЖ БАЙСАН

2020-03-07  

Бэгз сүүлийн хоёр жил УАШТ-д дараалан түрүүлсэн, Цомын аваргад тэргүүлсэн, хамгийн гол нь Хятад улсад ширээний теннисээр багшилж, байнга тэмцээн уралдаанд оролцож, тогтмол бэлтгэл сайтай байгаа гэж үзэж түүнийг шалгарах хоёр хүний нэгээр нэрлэж байсан. Тэр хэсэгтээ улсын хошой аварга Билэгт, спортын мастер Чинзориг, дэд мастер Сэр-Од нартай сугалаагаар таарсан. Түүний хэсгийг "үхлийн' хэсэг нэрлэсэн.

Дэд мастер Сэр-Од энэ хэсгийн хамгийн залуу нь байлаа. Хѳвсгѳлѳѳс гаралтай энэ ѳсѳж буй залууг саяхан шигшээ багт холбооноос оруулах шийдвэр гаргасан. Тэр чадварлаг тоглогч гэдгээ харуулж эхний тоглолтод Чинзоригийг 3:1-ээр хожсон ч, дараагийн хоёр тоглолтод хожигдсоноор тоглолтоо ѳндѳрлѳсѳн. Гэвч түүнд Бэгзийг хожих боломж байсан. Тэгэж чадсан бол тэр хэсгээ тэргүүлж гарах байлаа.

Улсын хошой аварга Билэгтийг шигшээ наймд үлдэнэ гэж бүгд тооцож байсан. Тэр эхний тоглолтод Бэгзэд 2:4-аар хожигдож, хоёр дахь тоглолтоо 2:0-ээр хожиж яваад, баригдаж, теннисчдийн хэлдгээр Чинзоригт "гучингуравдуулж" 3:2-оор хожигдсоноор түүний хэсгээс гарах нь ѳнгѳрсѳн.

Энэ сорилтын нээлт бол Чинзориг байлаа. Тэр Сэр-Одод хожигдсон ч, улсын хошой аварга Билэгтийг барьж, Бэгзийг илүүрхэж хожсоноор хэсгээ тэргүүлж , шигшээ наймд шалгарсан. Шигшээ тоглолтод мѳн л улсын хошой аварга Баярмагнайг 3:1-ээр хожиж гараагаа сайн эхэлсэн ч, Тэмүүлэнг (2:0-ээр хошуучилж яваад) хожигдсоноор ѳѳрийн түрүүлэх сайхан боломжоо алдсан. Гэхдээ тэр энэ сорилтын нээлт байж чадсан. Тэр нийт дүнгээр айргийн тавд орсон.

Спортын дэд мастер Тэмүүлэн. Түүний бэлтгэл ханасан, ид торгон ирэн дээрээ байгаа учир түүнийг Бэгзтэй хамт шалгарна гэж теннисний хорхойтнууд үзэж байсан. Саяхан Ѳмнѳд Солонгост нэг сарын эрчимжүүлсэн бэлтгэл хийж ирсэн, шигшээ багийн нэг номерын тамирчнаар Холбоо авсан нь тэгэж хэлэхэд хүргэсэн. Одоогоор насанд хүрэгчдийн УАШТ-д шигшээ наймд шалгарч үзээгүй ч, ойрын ирээдүйд "цоорно" гэж холбоо хүлээж буй. Хэсгээ тэргүүлж гарч ирсэн ч, Бэгз, Баярмагнай, Лхагвасүрэн аваргуудад дараалан сѳхѳрснѳѳр Зуны олимпын эрхийн тѳлѳѳ тоглолтоос хасагдсан. Гурван аваргын шилийг дарж дѳрѳвд багтсан.

Дэд мастер Бат-Ирээдүй ? авьяастай хүү. Одоохондоо томоохон амжилт гаргаагүй. Хэсгээсээ шалгарч чадаагүй.

Спортын дэд мастер Чулуудай. Солгой ѳрѳлттэй. Насанд хүрэгчдийн УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн авьяастай тоглогчдын нэг. Хэсгээсээ Тэмүүлэнг дагаж хоёроор гарч ирсэн. Эцсээ хүртэл тоглодог зан чанартай. Ѳнгѳрсѳн жил Ѳвѳрхангайд болсон УАШТ-д үеийн теннисчин, түрүүлнэ гэж яригдаж байсан Эрдэнэбаярт хожигдсон тоглолтоо бүрэн эргүүлж, "гучингуравдаж" байсан тоглогч. Энэ л зан чанараараа улсын дѳрвѳн удаагийн аварга Лхагвасүрэнтэй тулсан. Хоёр ч удаа холоос барьж хоёр хожил авсан ч, шийдвэрлэх 5 дахь ѳрѳгт дэндүү хол алдсанаас болж гүйцэж чадаагүй. Тун хурдтай тоглогч. Тэрбээр 5-7 байрыг хуваасан.

Спартакиадын аварга З.Тѳрболд Канадаас Монголдоо суурьшсан. Энэ жилээс их теннисдээ эргэн ирсэн. Энэ жил Холбооны Лигийн тэмцээнд Лхагвасүрэн, Энхсайханы хамт багаар орж, түрүүлсэн. Баруун ѳрдѳг. Зүүн баруунаас ижил тэнцүү довтолгоо хийдэг онцлогтой тоглогч. Тэрбээр бэлтгэл дутуу байлаа. Хэсгээсээ гарч чадаагүй.

Улсын аварга Энхсайхан. Маш нягт нямбай тоглогч. Ширээнээс ухрахыг мэдэхгүй. Давуулалтыг сайн авдаг, топ спин барихдаа гарамгай нь түүний тоглолтын онцлог. Тэрбээр хэсэгтээ хоёр хожигдсоноор тоглолтыг Тѳрболдын хамт орхисон.

Мѳнхзориг, шигшээ багийн тамирчин. Маш хурдтай, хүчтэй довтолдог. Хэсгээсээ улсын хошой аваргыг дагаж гарч ирсэн. Улсын дѳрвѳн удаагийн аварга Бэгзийг шигшээ тоглолтонд 3:2-оор хожиж, хэн болохоо харуулсан. Олон хожигдсон учир 5-8 р байрт шалгарсан.

Хѳтѳлѳѳс гаралтай тоглогч. Маш ѳндѳр мэдрэмжтэй тоглогч, Холбооноос бага зэрэг дэмжээд ѳгвѳл хол явах тамирчин гэж үздэг. Одоогоор түүнийг холбооноос ямар нэг хѳтѳлбѳрт огт хамруулалгүй орхисоор ирсэн гэдэг шүүмжлэл бий. Гадагшаа дотогшоо бэлтгэл сургуулилтад түүнийг нэг ч удаа хамруулалгүй ѳдийг хүрсэн. Тийм боловч, ѳнгѳрѳгч жилийн тѳгсгѳлийн хамгийн том тэмцээн болох Цомын аваргад Бэгз, Лхагвасүрэнгийн ард Билэгжаргал орж, хүрэл медаль хүртсэн. Сорилтод ч улсын гурван аваргатай нэг хэсэгт багтаж, Энхсайхан, Тѳрболд нарын аваргуудыг дараалан хожиж шигшээ наймд шалгарсан. Шигшээ тоглолтод улсын дѳрвѳн удаагийн аварга Бэгзийг шѳвгийн 5 дахь тоглолтод 15:13-аар хожиж, басаж болохгүй гэдгийг Бэгзэд сануулсан. Сорилтод 5-д орсон.

Дэд мастер Алтаншагай. Аварга Баярмагнай, дэд мастер Мѳнхзориг нарт хожигдсоноор тоглолтыг орхиж, шүүгчийн суудалд шилжсэн. Маш эвгүй, хэнийг ч тууж мэдэх тоглогчоор түүнийг нэрлэдэг.

Чанартай аварга. Хоёр зуун дамнасан аварга учраас тэгэж дүгнэлээ гэж Гонгоржав ах хошигносон. Үнэндээ гайхалтай аварга гэдэгтэй санал нийлдэг. Баруун, зүүн тэгш тоглодог. Орчин цагийн теннисчин гэж Баярмагнайг л хэлнэ. Тоглолт нь ямар ч дарамт, зовлонгүй. Тэрбээр Чинзориг, Бэгз нараас бусдыг нь хожиж, нэгээр шалгарсан. Тэрбээр 20 жилийн ѳмнѳ 18 насандаа Гонконгт Олимпийн эрхийн тѳлѳѳ анх удаа тоглож байсан гэдэг. Тэмцээн үнэхээр ѳрсѳлдѳѳнтэй байлаа гэж тэр дүгнэсэн.

Улсын дѳрвѳн удаагийн аварга Лхагвасүрэн. Бэгз, Баярмагнай, Билэгт аваргуудын хамт сүүлийн 4 жил УАШТ-д шѳвгѳрч буй. Туршлага, мэдлэг зузаарсан, нямбай тоглогч. Дэлхийн АШТ-ээс анхны алтан медалийг эх орондоо авчихсан түүхтэй . (Д хэсгийн аварга) 

Мѳрний бэртэл хараахан эдгээгүй байсан учир санаснаараа тоглож чадаагүй. Хүнд тоглолт хийлээ. Улсын аваргаас ч илүү ѳндѳр ач холбогдолтой тэмцээн боллоо. Теннис тоглож эхэлснээс хойш Олимпын эрхийн тѳлѳѳ тоглох сорилтыг анх удаа үзлээ. Хүнд юм байна. Шалгарсандаа баяртай байна. Бэлтгэлээ базаана аа гэж Лхагвасүрэн тоглолтын тѳгсгѳлд хэллээ.

 

 

Ц.ЭНХБАТ

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төоб:Тэгээд хэн нь шалгарсан юм бэ 2020-03-08
Зочин:Лхагвасүрэн бол Алтантулгын эзгүй хойгуур 4 төрүүлмээр аядсан 2020-03-08
Zochin:Yamarch chanargui tamirchid bna daa.ed naraas deed ueiinh ni deer yum bna lee 2020-03-08
-:Спортын тухай хуурмаг төсөөлөлтэй Хөөрүү залуусын цугларал болсон шиг Энэ тенисс 2020-03-09
Цог:АМЖИЛТ... 2020-03-09
Zochin :Altantulga harin lhagvasureng baihgui hoiguur 4 turuulsen shu de. Suuliin 7 jil ulsad finaldana gedeg chi bidnii hiij chadah zuil bish bhoo 2020-03-09
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?