ОЛИМПОД ОРОЛЦОХ ТАМИРЧИД БЭЛТГЭЛЭЭ ЭРЧИМТЭЙ ХИЙХИЙГ УРИАЛЛАА

2020-03-09  

Олон улсын олимпийн хорооноос тамирчдад хандан бэлтгэлээ сулруулахгүй байхыг санууллаа. -Олимпийн наадмыг 2020 оны долдугаар сарын 24-ѳѳс наймдугаар сарын 9-ны хооронд амжилттай зохион байгуулах болно, түүнд эргэлзэх хэрэггүй гэж Олон улсын Олимпийн хорооны тэргүүн Томас Бах хэллээ. -Олимпийн наадмыг энэ оны тѳгсгѳл рүү хойшлуулж магадгүй гэж Япон улсын Олимпийн сайд Сейко Хашиматог хэлсний дараа тэрбээр ингэж мэдэгдлээ. -Олимпийн наадмыг хойшлуулах талаар гэрээнд хэдэн заалт бий. Бид товлосон хугацаандаа зохион байгуулахыг хичээж буй ч, хойшлуулах асуудал үүсвэл эргэж харахаас аргагүй гэж Хашимато тодотголоо. Олимпийн наадмыг хойшлуулах хэд хэдэн заалт байдаг байна. Хамгийн гол нь тухайн улсад иргэний дайн үүсэж, үймээн самуун дэгдэж, хяналтгүй болсон тохиолдол гэж гэрээнд заасан байдаг байна. Түүхэндээ олимпийн тоглолт гурван удаа хойшилж байсан нь дайн дэгдсэнтэй холбоотой байдаг. Тиймээс тамирчид бэлтгэлээ базааж байх нь хамгийн зѳв шийдвэр болох нь.

Томас Бах бэлтгэл сургуулилтаа сааралгүй хийхийг тамирчдад зѳвлѳлѳѳ.

 

Э.Отгоо

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Эрүүл мэнд хүсье:Японд өвчин гарсан бас цацраг бодис ихтэй тул хоол хүнс ус гэээл бөөн асуудал японд хийхээ боливол таарна 2020-03-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?