Сири улсын 11 настай ширээний теннисчин охин Хенд Заза Токио-2020 зуны XXXII олимпийн наадмын эрхээ авч, хамгийн залуудаа олимпийн наадамд оролцох тамирчдын нэг боллоо. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Йордан улсад зохион байгуулагдсан баруун Азийн ширээний теннисний олимпийн эрх олгох тэмцээнд түрүүлэн олимпийн эрхээ авсан байна.
Сири охин Заза Токио-2020 зуны олимпийг зорино. Тэрбээр шалгаруулалтын тэмцээнд оролцохдоо ѳѳрѳѳсѳѳ 31 насаар эгч теннисчинг хожсон байна.
Э.Отгоо