Контрол онлайн телевизээс бэлтгэн хүргэдэг комментатор нэвтрүүлгийн шинэ дугаарт Баянгол дүүргийн засаг дарга С.Одонтуяа оролцлоо. Ингээд нэвтрүүлгийн зочны ярилцлагаас ишлэн хүргэж байна.
Баянгол дүүрэг нь нийт 25 хороотой нягтрал ихтэй дүүрэг.
Улаанбаатар хот сүүлийн 30 жилийн хугацаанд хот төлөвлөлтөөр маш их ухарсан.
Баянгол дүүргийн ахмад настан хүүхдийн эмнэлэг нь иргэдэд хүртээмжтэй түргэн шуурхай үйлчилж байна.
Баянгол дүүрэгт түрээсийн орон сууц хөтөлбөрийг дүүргийн санхүүжилтээр хэрэгжүүлж эхлэх гэж байна. Хавраас барилгын ажилдаа орно.
Сүүлийн хэдэн жилийн хугацаанд Баянгол дүүрэгт 10 шинэ өрхийн эмнэлэг баригдсан.
Монгол улсад хавдарын нас баралт өндөр байгаа нь төрийн буруу бодлоготой шууд хамааралтай.
Баянгол дүүрэгт Чингис бондын хөрөнгөөр 11 уулзварыг шинэчилсэн ингэснээр түгжрэл буурах боломж ойртсон.
Манай дүүрэг ахмад хөгжлийн ордонтой анхны дүүрэг болсон.
Миний аав өөрийнхөө төлөө биш хүүхдийн төлөө ажиллаж байсан нь их сайхан санагддаг юм.
Хараагүй иргэдийн амьдрах ажиллах нөхцөлийг дэмжин ажиллаж байна.
Баянгол дүүрэгт ариун цэврийн цаасны үйлдвэр ашиглалтанд орсон.
гэр хорооллын шинэчлэлтийн ажил амжилттай явагдаж байна.