ТА НЭГ Л ЯДРААД БАЙНА УУ? ЭНЭ ШӨЛИЙГ ЗААВАЛ ХИЙЖ УУГААРАЙ!

2020-03-11  

Сармистай шөл уух нь ханиад томуунд сайн нөлөө үзүүлдгийг бид мэднэ. Уг шөлөнд ягаан сонгино, ганга болон сармис гэсэн 3 чухал орц ордог. Хамгийн гайхалтай нь ямар ч эм, антибиотик ууснаас илүү үр дүнтэй байдаг аж. Тэгээд ч эм, бэлдмэлд агуулагдах төрөл бүрийн химийн найрлагууд нь бие организмыг өвчлүүлдэг сөрөг нөлөөтэй гэдгийг мартаж болохгүй. Ингээд сармистай шөл хэрхэн бэлтгэж уух болон эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдгийг хамтдаа мэдэж авцгаая.

Та энэхүү шөлийг ууснаар хаврын алжаал ядаргаагаа тайлахаас гадна, үнэтэй эм, антибиотик хэрэглэж, дусал залгуулалгүйгээр эрч хүч, амин дэмээ нөхөж авах боломжтой юм.

1. Сармистай шөлний ач тус

Сармистай шөлөнд “аллицин” гэх бактерийн эсрэг үйлчилгээтэй бодис агуулагддаг бөгөөд энэ нь хүний бие организмыг өвчин зовлон тусахаас сэргийлэх ач тустай болохыг Вашингтоны Их сургуулийн эрдэмтэд олж тогтоожээ.

Эрдэмтэн, судлаачдын үзэж буйгаар сармистай шөл уух нь эм, антибиотик ууснаас 100 дахин илүү эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг аж. Түүнчлэн бактерийн гаралтай төрөл бүрийн өвчнийг анагаах ач тустай гэнэ.

2. Сармистай шөл хэрхэн хийх вэ?

Орц:

  • Хальсалсан сармис – 50 гр
  • Масло – 2 хоолны халбага
  • Оливын тос – 2 хоолны халбага
  • Сонгино – 2 ширхэг
  • Хэрчсэн ганга – 1 хоолны халбага
  • Тахианы тунгалаг шөл – 6 аяга
  • Ургамал /яншуй, лаврын навч/ – 1 боодол
  • Хар талх – 3 зүсэм
  • Цөцгий – 1 аяга

Заавар:

  1. Сармисаа хальсалж, цэвэрлэнэ.
  2. Хэрчиж, бэлтгэнэ.
  3. Хайруулын тавганд оливын тосоо хийж халаагаад, сармисаа бор шаргал болтол нь хуурна.
  4. Бага зэрэг хөргөнө.
  5. Дээрээс нь 2 халбага оливын тосоо хийнэ.
  6. Сонгиноо хэрчиж бэлтгээд, дээр нь хийж, 10 минут хуурна.
  7. Хуурсан ногоонуудаа саванд авч хийнэ.
  8. Дээрээс нь ургамал болон тахианы тунгалаг шөлөө хийнэ.
  9. Талхаа нэмж хийгээд, зөөлөн гал дээр 5 минут буцалгана.
  10. Талхаа зөөлөрч байгаа эсэхийг шалгана.
  11. Өтгөн болтол нь буцалгана.
  12. Эцэст нь бага зэрэг сүүн крем болон давс, перец хийж амт оруулаарай.
  13. Ингээд таны амтат сармистай шөл бэлэн боллоо.

Хэрвээ танд ханиад томууны ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн бол, уг шөлийг эргэлзэлгүйгээр уугаарай. Хүсвэл хөргөгчинд хадгалаад, маргааш нь халааж уусан ч болно. Мөн хоол идэхийнхээ өмнө уг шөлийг уувал дархлааны систем сайжирдаг байна.

Сармисыг дан ганц шөлтэй хоолонд хэрэглэхээс гадна, хөнгөн зууш, салатанд ч мөн хэрэглэж болох бөгөөд талхан дээр оливын тос түрхэж, дээр нь бага зэрэг сармис тавиад идэж байгаарай. Ингэснээр эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг аж.

 

Эх сурвалж: Hidoctor.mn 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?