АНГЛИЙН ТОТТЕНХЭМ БАГ АВАРГУУДЫН ЛИГИЙГ ОРХИЛОО

2020-03-11  

Талбай дээрээ 0:1, айлын талбайд 3:0-ээр хожигдсоноор Тоттенхэм энэ улирлын Аваргуудын Лигийн тоглолтыг орхилоо. -Харри Кэйн, Сон Хин Мин зэрэг гол таван тоглогч гэмтлийн улмаас тоглож чадсангүй. Байгаа хэмжээнээс дээгүүр тоглоод ч Лейпцигийг хүчирсэнгүй. Тэд шилдэг найм, цаашлаад урагшлах ч боломжтой гэдгээ харууллаа. Тоттенхэмийн хувьд ирэх улиралд Аваргуудын Лигт тоглох нь туйлын эргэлзээтэй боллоо. Бид Аваргуудын Лигийг дэндүү эрт орхилоо. Дээр нь Английн Премьер Лигт эхний дѳрѳвд орж байж Аваргуудын Лигт тоглох билетээ халаасална. Энэ билет ч бидэнд их хол байна. Тоттенхэмийн хувьд хүнд цаг үетэй учирлаа. Энэ асуудал зѳвхѳн ѳнѳѳдрийнх биш, багийн маргаашийн асуудал болсон гэж тоглолтоо дүгнэж Жозе Моурино Sky Sport-д ярилцлага ѳгѳхдѳѳ гомдоллов.

Тоттенхэм багаа Лейпцигт хоёр дараалан шившигтэйгээр хожигдсоны дараа тус багийн хѳгжѳѳн дэмжигчдийн итгэл найдвар тасарсан байна. Тэд Жозе Моуриног үүрэгт ажлаасаа сайн дураараа зайлахыг шаардлаа.

 

Э.Цэбэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?