АТАЛАНТА БАГ АНХ УДАА АВАРГУУДЫН ЛИГИЙН ШИЛДЭГ НАЙМД ҮЛДЛЭЭ

2020-03-11  

Испанийн Валенсиа багийг талбай дээрээ 4:1, нутагт нь 4:3-аар хожиж Италийн Аталанта анх удаа Аваргуудын Лигийн шигшээ наймд шалгарлаа.

Итали орон коронавируст дарагдсан. Энэ муу мэдээг бид хожлоороо бага ч гэсэн дарж, хѳгжѳѳн дэмжигчдээ баярлууллаа. Зургадугаар сард Аталанта баг тѳдийгүй, бүх италичууд баярлаж цэнгэх болно гэж Аталанта багийн босс Гасперини хэллээ.

Би сүүлийн тоглолтонд хет трик хийсэндээ маш баяртай байна. Аваргуудын Лигийн хасагдах шатанд миний насны тоглогч нэг тоглолтонд гурван гоол оруулсан нь үгүй. Мѳн ѳмнѳх тоглолтонд ч нэг гоол оруулж багаа урагшлуулсан. Манай баг энэ жил ѳнгѳтэй байгаа. Сугалаа аятайхан таарвал бид финалд ч үлдэх боломжтой гэж Словени тоглогч Жосеф Иллисич сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа хэллээ.

 

Э.Цэбэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?