ЛИВЕРПҮҮЛ, ТОТТЕНХЭМИЙН АРААС АВАРГУУДЫН ЛИГИЙГ ОРХИЛОО

2020-03-12  

Эхний тоглолтонд Атлетико Мадридад, талбайд нь 1:0-ээр хожигдсон дутуугаа Ливерпүүлчид хариу тоглолтын эхний хагаст нѳхѳж чадсан. 43 дахь минутанд Вижналдумын оруулсан гоолын ачаар тоглолтын харьцаа1:1 болсон. Бүх зүйл Ливерпүүлийн санаснаар болж байв. Тэдэнд тэнцээгээ хожил болгоход хангалттай цаг хугацаа, дахин нэг үе байлаа. Гэвч тоглолт 1:0-ээр буюу нийлбэр дүнгээр 1:1-ээр тэнцэж цаг сунгасан. Сунгасан цагийн 4 дэх минутанд Ливерпүүлийн Фермино гоол оруулж, тоглолтыг тэргүүлж эхэлсэн. Бүгд л тоглолтын хувь заяа шийдэгдлээ гэж бодох үед Лоренто ердѳѳ л 3 минутын дараа хариу гоол оруулснаар Ливерпүүлийн байдал хүндэрсэн. Тэдэнд тэнцэх бол ялагдал авчрах учир задгай довтолгоонд шилжсэн. Гэвч энэ байдлыг Атлетико Мадрид овжноор ашиглаж, Лоренто, Мората нар хариу довтоогооноос гоолдож, тоглолтын хувь заяаг бүрэн эргүүллээ.

Image result for Диего Симоне

Бидний боловсруулсан тактик биеллээ оллоо. Нягт хамгаалалт, хурдтай сѳрѳг довтолгоо. Энэ бол бидний гол зэвсэг байсан. Ялалтын амтыг мэдрэх сайхан байна. Тэр тусмаа Барселона багийг талбай дээрээ бутниргэж байсан Ливерпүүлийг ѳѳрийн талбай дээр нь бутниргэх хачин сайхан мэдрэмж тѳрүүллээ. Хамгийн гол нь Атлетико Мадрид багийн хѳгжѳѳн дэмжэгчид энэ амтыг гайхалтай мэдэрсэн гэдэгт итгэл дүүрэн байна. Энэ удаад испаничууд баярын нулимстай нутаг буцаж байна гэж Диего Симоне баяраа нууж чадсангүй.

 

Э.Цэбэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?