ЧӨЛӨӨТ БӨХИЙН ЕВРОП БОЛОН ДЭЛХИЙН, ОЛИМПИЙН ЭРХ ОЛГОХ ТЭМЦЭЭН ХОЙШЛОГДОВ

2020-03-12  

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос дэлхий нийтэд тархаад байгаа коронавирусын халдварын улмаас энэ сарын 19-22-нд Унгарын Будапешт хотод болох, дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 3-нд Болгарын Софид болох ёстой байсан “Токио-2020” олимпийн наадмын эрх олгох Европын болон Дэлхийн тэмцээнийг хойшлуулав. ДБНХ-ноос Европын тэмцээнийг тавдугаар сарын дундуур, дэлхийн тэмцээнийг зургадугаар сарын эхээр зохион байгуулахаар төлөвлөөд байна. Түүнчлэн энэ сард болох ёстой байсан Азийн тэмцээн цуцлагдаж, Мароккод болох Африк, Номхон далайн орнуудын олимпийн эрхийн тэмцээн хойшлогдоод байгаа. Харин ганцхан Пан-Америкийн олимпийн эрхийн тэмцээн хуваарийн дагуу маргааш Канадын нийслэл Оттавад эхэлнэ.

 

 

Монголын Чөлөөт Бөхийн Холбоо

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?