ЧЕЛСИ КЛУБ ТҮР ХУГАЦААГААР ХААЛГАА БАРИНА, ДОВТЛОГЧ ОДОЙ ХОДСОН КОРОНАВИРУС...

2020-03-14  

Английн Челси клубын тоглогч, 19 настай залуу од Одой Ходсон коронавирусын халдвар авсан нь нотлогдлоо. Тиймээс Челси багийн бэлтгэлийн зарим хэсгийг хэсэгчлэн хаасан байна.Италийн аварга Ювентус багийн тоглогч Даниел Ругани ч бас коронавирус туссан учир тэдний талбайд зочлон тоглох Аваргуудын Лигийн хариу тоглолт цуцлагдсан. Английн Премьер Лиг ч бас тасалдах маягтай боллоо. Английн хѳлбѳмбѳгчдѳѳс коронавирусын халдвар авсан хамгийн анхных нь Английн мандаж буй залуу од Одой Ходсон болов.Английн Хѳл Бѳмбѳгийн холбооноос Челсигийн талбайд бэлтгэл сургуулилт , тоглолт хийхийг хориглож, Одой Ходсоныг тусгаарлаж, эмчийн хяналтанд авсан байна.

Сайн уу, залуус аа. Би коронавирусын халдвар аваад хэд хонож буйг та нар дуулсан. Миний бие эдгэж буй. Эмч нарын зѳвлѳгѳѳг дагаж, нэг долоо хоногийн турш ѳѳрийгээ тусгаарлалаа. Тун удахгүй эдгэж илааршаад, та бүхэнтэйгээгээ эргэн уулзах болно гэж ѳѳрийн нүүр хуудсандаа бичсэнийг нь 3 сая хѳгжѳѳн дэмжигчид нь үзсэн байна.

 

Э.Цэбэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?