ЕВРОПЫГ НѲМѲРСѲН КОРОНАВИРУС АВАРГУУДЫН ЛИГИЙГ ТАСАЛДУУЛЛАА

2020-03-16  

Аваргуудын Лигийн Манчестер Сити-Реал Мадрид, Ювентус-Лион багийн хариу тоглолтыг тодорхой бус хугацаагаар Европын Хѳлбѳмбѳгийн Холбооноос цуцалсан. Маргааш Европын холбооны 55 гишүүн орны Хѳлбѳмбѳгийн Холбоод онлайн хурал хийх товоо зарласан. Хэлэлцэх ганцхан асуудал бий. Тэр нь, энэ улирлын Аваргууд болон Европа лигийн үлдсэн тоглолтыг хэрхэх вэ? хамтдаа хэлэлцэж эцсийн шийдвэрээ гаргах юм. Уламжлалт тэмцээнээ хугацаанд нь ѳндѳрлүүлэх нэг хувилбарыг хэлэлцэнэ. Тэр нь их болон бага шѳвгийн 8, 4 багийн тоглолтыг финалын тоглолтын ижил нэг л тоглолтоор шийдвэрлэх хувилбар юм. Үүнийг зѳвшѳѳрвѳл, алдагдсан цаг хугацааг нѳхѳж, хугацаандаа ѳндѳрлѳж болно. Намар болтол тэмцээнийг хойшлуулах бас нэг хувилбар ч бий. Гэхдээ Европын хѳлбѳмбѳгийн холбоо эхний хувилбарыг боломжийн гэж үзэж буй. Мѳн энэ онд зохиох Европын Хѳлбѳмбѳгийн АШТ-ийг ч хэрхэх тухай хэлэлцэж эцсийн шийдвэр гаргана гэж ОУХБХ-ны ерѳнхийлѳгч Инфанвино Sky спортод ярилцлага ѳглѳѳ.

 

Э.Цэбэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?