Говь-Алтай аймгийн Шарга суманд ихэр ботго мэндэлжээ. Шарга сумын Нэгдүгээр багийн малчин Ч.Түмэннастын хотонд 3 дугаар сарын 11-ний өдөр охин, эр хоёр ихэр ботго төрж, эсэн мэнд торниж байна. Ингэ ихэрлэхийг Монголчууд эрт дээр үеэс сайн цагийн эхлэл хэмээн үзэж ихэд бэлгэшээж иржээ. Ч.Түмэннаст нь “Сумын сайн малчин” цолтой бөгөөд Шарга сумын урдаа барьдаг сайн малчдын нэг юм. Тэднийх одоо Шарга сумын 1-р багийн нутаг Булангийн өвөлжөөнд хаваржиж байгаа аж.
Эх сурвалж: Алтайн Мэдээ