Өчигдөр буюу гуравдугаар сарын 16-ны өдрийн 12:35 цагт Сэлэнгэ аймгийн Сайхан сумын төвөөс баруун хойд зүгт 50 километрт Номгон багийн “Ширээ нуруу” гэдэг газар хээрийн түймэр гарсан байна. Түймэрт есөн га талбай шатсан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Иймд хаврын хуурайшилттай үед
- Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх;
- Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх;
- Дууссан гал асаагуур зэргээ хээр хөдөө ил задгай хаяхгүй байх
- Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх;
- Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах;
- Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх зэргээр өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
О.Гоо-Оюун
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна