ХУСНЫ ХАГ НОЙР БУЛЧИРХАЙГ ЭМЧИЛДЭГ...

2020-03-18  

Бусдын эдгэсэн туршлага шиг үнэтэй зүйл үгүй юм билээ. Би ѳѳрѳѳ эдгэсэн тул бусадтай ч туршлагаасаа хуваалцахыг хүслээ. Миний бие ѳвдсѳн. Эмнэлэг бараадаж, эход харуулсан. Цөс өтгөн, нугаралттай цөснөөсөө болж нойр булчирхай үрэвссэн гэж оношилсон. Сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэхээр гэдэс дүүрч цанхайдаг, хурц хоол, чихэрлэг зүйл идсэний дараа баруун,зүүн хавирганы доогуур нумласан, хатгуулсан,таталдсан, хэвлий барьсан өвдөлттэй, дал хавсарч чилж хөшдөг, хатгуулдаг гүйлгэдэг болсон байлаа. Ѳвдѳхѳѳс айж шарсан хуурсан хоол унд ч идэж чадахаа больсон үе. Аргаа барахдаа хус модны хагийг хэрэглэсэн. Үр дүн нь гайхалтай. Одоо би дуртай хоолоо хүссэн үедээ иддэг болов. Тос даасан цуйван, хорхог, шорлог, өөхтэй хавирга, аагтай цай, Хятад Солонгос хоол… гээд л бүгдийг нь идсэн ч ѳвдѳж зовохоо больсон.

Хусны хаг гэж юу вэ? Хар ногоон өнгийн, хус модны үйсэн дээр бурзайж ургасан зүйл. Халбага болон мохоо зүйлээр хагийг хөнгөн хусаж авна. Зажилж үзвэл модлог хатуувтар зүйл. Гашуувтар амттай. Буцалгаж хандалж хэрэглэнэ. Ханднаасаа хооллохын өмнө 2-3 балгыг , хоолны дараа нь 2-3 балгыг уух маягаар өдөрт 3-5 аягыг ууж хэрэглэнэ.Мөн өвдөж байгаа үедээ хуурайгаар нь томхон чимхийг шингэнээр даруулж уугаад өвдөлт намдахгүй бол 5,6 мин дараа дахиад тэр хэмжээгээр ууна. Тэгэхэд, өвчин намдаах эм уусан мэт өвдөлт гэнэт алга болохыг Та мэдэрнэ. Биед маань ямар ч сөрөг нөлөөгүй, уухын тоолонгоор өвчин намдаж байсан тул хүссэн хэмжээгээрээ хэрэглэдэг байсан. Аяндаа нойр булчирхай ѳвдөхөө больсон. Тэгсэн ч зогсоолгүй тунг нь багасгаж хэрэглэсэн. Одоо бол хэрэглэхээ бүр больсон. Ингэж иргэн Мятав бичсэнийг Control.mn сайтын уншигчдадаа хуваалцая. Би ч ѳѳрѳѳ туршиж үзье гэж бодлоо.

 

Ц.Энхбат

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Дунгаа:Энэ өдрийн мэнд. Хусны хаг гээд байгаа чинь нөгөө “Чаг мөөг” чинь шүү дээ. 2020-03-21
Батбилэг :хусны хаг нойр булчирхайнд үнхээр сайн юм байна шүү. би бүүр эм уугаад ч намдахгүй байсан дээр бичсэн жороор хэрэглсэн өвдөлт байхгүй болсон хоол идээд гүйлэгдэг байсан больсон шүү уугаад 14 хонож байна. сар ууж байгаад шинжилгээ өгий гэж бодож байгаа хэрэглээд үзээрэй зүгээр шүү жоохон гашуун амттай тэгэхдээ дасаж байгаа 2020-04-09
Гэрэл:Хаанаас олж авах вэ. 2020-09-01
Гэрэл:Хаанаас олж авах вэ. 2020-09-01
Зочин:Яг нойр булчирхайд сайн гэж батлагдсан юм уу. Эмч нар бол мэдэхгүй гэхм байна лээ ш дээ. 2021-05-18
Шог гар:Зочинд зориулав хусны хаг уу гээд уламжилалт эмчилгээ ардын бор арга байдаг гээд заахаар эмч мэдэхгүй байсан гэх юм хахаха анагаах тэрнийг яаж мэдэх билээ дэ бурхан минь 2022-07-28
Шог гар :Дунгаад зориулав Хус модны хаг, Хус модны Чага мөөг 2 шаааааал өөр шүү ккк ядаж хаг, мөөг гээд нэрнээс нь мэдэгдэхгүй байна гэж үү дэ хахаха 2022-07-28
Нэргүй :Хусны хаг үнэхээр сайн юм байна миний нойр булчирхай өвдөөд байхаар нь хусны хаг уусан чинь гайгүй болж байна. 2023-01-23
Азаа:Хусны хаг уусанаар цөсний чулуу угаах уу? 2023-11-15
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?